by

БЛОКЧЕЙН НЭВТЭРСНЭЭР ЭДИЙН ЗАСАГТ 5-10 ЖИЛД “АСАР ИХ ДЭВШИЛ” ГАРНА 2017-09-16


Оросын Хадгаламжийн банкны тэргүүн Герман Греф блокчейн-ийг бизнес, төрийн удирдлагад нэвтрүүлэн ашиглаж эхэлснээр эдийн засагт “асар их дэвшил” авчирна гэж үзэж байгаа ажээ. Энэ тухай тэрбээр “Тоон эдийн засаг. Z үе” сэдэвт арга хэмжээний үеэр мэдээлжээ. “5-10 жилд эдийн засагт бүхэлдээ асар том дэвшил гарсан байна гэж би бодож байна” хэмээн тэрбээр хэлээд харин эдийн засаг, бизнес-загварууд чухам яг яаж өөрчлөгдөхийг урьдчилан таамаглан хэлэх боломжгүй гэжээ.
http://www.montsame.mn