by

БИТМЕД БОЛОН АРД ХОЛДИНГС КОМПАНИУДЫН ТҮНШЛЭЛЭЭР ЭРҮҮЛ МЭНДИЙН ЗАЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ТӨВ АЗИД НЭВТРҮҮЛЭХЭЭР БОЛЛОО 2018-07-03

Пресс РилизУлаанбаатар хот

Үнэ төлбөргүй эрүүл мэндийн зайн үйлчилгээ үзүүлэгч БитМЕД компани болон Ард Санхүүгийн Нэгдэл нар өнөөдөр хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурснаар блокчэйн технологи ашиглан зохион бүтээгдсэн захиалга дээр тулгуурласан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг Монгол болон Төв Азид нэвтрүүлэхээр боллоо. Тус хэлцэлд Ард Холдингсын хөрөнгө оруулалттай компаниуд болох Монголын тэргүүлэх ерөнхий даатгалын компани Ард Даатгал, анхны хувийн тэтгэвэрийн хуримтлалын үйлчилгээ үзүүлэгч Ард Лайф нар багтсан болно. БитМЕД компани нь АНУ ба Руанда улсын өвчтөнүүдэд эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг ба дэлхийн томоохон эрүүл мэндийн зайн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын нэг болохын тулд Ази тивд үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаа билээ.

“Монгол улс ба Төв Ази нь илүү сайн эрүүл мэндийн үйлчилгээ үгүйлэгдэж байгаа гол бүс нутгууд. БитМЭД ба Ард Санхүүгийн Нэгдлийн энэхүү хамтын ажиллагаа эдгээр бүс нутгуудыг үнэ төлбөргүй эрүүл мэндийн үйлчилгээний олон талын нийгэм, эдийн засгийн ба байгал орчны давуу талуудыг хүртэх тэргүүн эгнээнд оруулж байна” гэж БитМЕД компанийн Гүйцэтгэх захирал Риши Мадхок тэмдэглэв.

Энэ оны 3 улиралд нэвтрэснээр БитМЕД Монголын анхны эрүүл мэндийн зайн үйлчилгээ үзүүлэгч болно. Тус компани хурдацтай хөгжиж буй эрүүл мэндийн зайн үйлчилгээний салбарт манлайлагчийн байр суурьтай болох зорилгоор хиймэл оюун ухаан ба блокчэйн технологийг ашиглан эрүүл мэндийн үйлчилгээг өргөн хүрээнд үзүүлж байна.

Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн Гүйцэтгэх захирал, Сангийн дэд сайд асан Ч.Ганхуяг “Монгол улс блокчэйн инновацийн дэлхийн төв болон хөгжиж буй энэ үед өнөөдрийн үйл явдал чанартай эрүүл мэндийн үйлчилгээ авах боломж багатай Монгол иргэдэд шууд эерэг нөлөө үзүүлэх болно” хэмээн онцлов.

Ард Холдингс нь санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ард Холдингсын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ГөүПей, Номын Хишиг, КриптоҮндэстэн зэрэг компани багтаж байна. Хөрөнгө Оруулагч Үндэстэн нь Жинст Увс ХК-тай нэгдсэнээр Монголын Хөрөнгийн Бирж дээр бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани болсон бөгөөд Ард Холдингсын өмчлөлд бүртгүүлсэн маркетингийн брэнд юм. Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй манай хөрөнгө оруулалттай компаниуд:
MNP05412 Монгол Шуудан ХК
JIV03262 Жинст Увс (Хөрөнгө Оруулагч Үндэстэн) ХК

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Ард Холдингсийн байр, 2 давхар w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх

Шангри-Ла дахь салбарын хаяг: Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Олимпын гудамж, 19A-C, Шангри-Ла Худалдааны Төв, 1 давхар w3w: хөтөч.лугших.бүтээлчид

Сэнтрал Тауэр дахь салбарын хаяг: Сүхбаатар дүүрэг 8, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай 2, Сэнтрал Тауэр, 1 давхар w3w: w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх

Холбоо барих утас: 7707-8080, 77078181, 77078282

И-мэйл хаяг: info@ardholdings.com

Вэб сайт: www.ardholdings.com


Хүчтэй.Хамтдаа