by

АРИЛЖААНЫ БАНКУУДЫН ЗЭЭЛИЙН ҮЛДЭГДЭЛ 11.8 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЛЭЭ 2015-11-05

2015-11-3 Арилжааны банкны нийт зээлийн үлдэгдэл III улирлын байдлаар татан буугдаад байгаа банкуудыг оруулж тооцсоноор 11.8 их наяд төгрөгт хүрлээ. Зээлийн үлдэгдэл өмнөх сараас 98 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн хэдий ч өнгөрсөн оны мөн үеэс 678 тэрбум төгрөгөөр буурлаа. Зээл олголт саарч байгаа энэхүү нөхцөл байдлыг санхүүгийн тогтвортой байдлын тайланд дурдахдаа нэг талаас банкны салбарын эх үүсвэрийн өсөлт саарсан, нөгөө талаас банкууд эрсдлээс болгоомжлон зээл олголтоо багасгасан нь нөлөөлж байна гэж үзсэн байна. Системийн хэмжээнд зээлийн чанараар нь ангилвал татан буугдсан банкуудын үлдэгдлийг нэмж тооцсоноор нийт зээлийн 6.9 орчим хувийг хугацаа хэтэрсэн зээл бүрдүүлж байгаа бол 3.2 хувийг муу зээл эзэлж байгаа ажээ. Энэ оны III улиралд бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн худалдан авалтын зориулалттай зээл хамгийн ихээр олгогдсон байна. Санхүүгийн тогтвортой байдлын тайланд энэ оны эхний хоёр улирлын байдлаар банкуудын 40 том зээл нийт зээлийн 37.9 хувийг бүрдүүлж байгаа нь банкуудын нийт зээлийн чанар том зээлүүдийн чанараас их хэмжээгээр хамааралтай байгааг онцолсон байна. www.bloombergtv.mn