by

АРИЛЖААНЫ БАНКУУДАД PWC АУДИТЫН КОМПАНИ ҮНЭЛГЭЭ ХИЙНЭ 2017-08-31

2017-08-30
Монголын арилжааны банкуудад Активын чанарын үнэлгээг хийдэг дэлхийн 4 компанийн нэг PWC аудитын компанийн Чех улс дахь салбар шалгарсан тухай Монголбанкнаас мэдээллээ. Ингэснээр PWC аудитын компани нь олон улсын болон дотоодын мэргэжилтнүүд, туслан гүйцэтгэгчээс бүрдсэн, Актив болон барьцаа хөрөнгийн үнэлгээний чиглэлээр мэргэшсэн багийг бүрдүүлсний дээр үнэлгээний үе шат бүрийг Монголбанк, ОУВС-д тайлагнах үүрэг хүлээж, ажлаа эхлүүлжээ. Үнэлгээний дүн гурван сарын дараа гарах юм байна.


www.montsame.mn