by

АРД ХОЛДИНГС, ДИЖИТАЛ ЭКСЧЕНЖ МОНГОЛИА СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА. 2018-07-19

Пресс РилизУлаанбаатар хот

Ард Санхүүгийн Нэгдэл (Ард Холдингс) нь Монгол Улсад блокчэйн технологийг нутагшуулах ажилд идэвхийлэн оролцож ирсэн. Олон нийтэд крипто мөнгө болон блокчэйны талаар суурь мэдлэг олгох зорилгоор “Цахим алт” номыг гаргаж, 2017 оны 12 сард 1,300 гаруй оролцогчтой КриптоҮндэстэн олон улсын чуулга уулзалтыг ГХЯ-тай хамтран зохион байгуулсан билээ. Энэхүү чуулга уулзалтад Засгийн Газар, УИХ, Монголбанк, Санхүүгийн Зохицуулах Хорооны төлөөлөл оролцож блокчэйн технологийг Монголд нэвтрүүлэх талаар санал бодлоо солилцож, Монголын Блокчэйны Холбоог бүх талын оролцоог ханган албан ёсоор үүсгэн байгуулах болсон юм. Ард Холдингс Блокчэйн Академийг үүсгэн байгуулж, гарааны боловсон хүчнийг дотооддоо бэлтгэж эхэлснээс гадна, дэлхийд тэргүүлж байгаа “Xapo” биткойн хэтэвчийг албан ёсны эрхтэйгээр Монголын зах зээлд нэвтрүүлэн Биткойны арилжаанд оролцох боломжийг Монголчууддаа олгосон юм. Монгол Улсын анхдагч цахим биржийн платформ болох www.trade.mn 2017 оны 10 дугаар сарын 1-нд нээлтээ хийсэн билээ. Энэхүү платформыг Америк, Энэтхэг зэрэг мэдээлэл технологийн салбарт тэргүүлэгч улсуудад суралцаж, ажилласан туршлагатай, чадварлаг баг хамт олон бий болгосон байдаг. Ингэснээр Монголчууд бид дэлхийн хөгжингүй улсуудтай мөр зэрэгцэн, дижитал алт гэж нэрлэгдээд буй Биткойнooc эхлээд олон улсын зах зээл дээр арилжаалагдаж байгаа бусад криптовалютын арилжаанд эн тэнцүү оролцох боломжтой болсон юм. Ард Санхүүгийн Нэгдэл гар утсанд зориулсан крипто хэтэвч, мөн банкны төлбөр тооцооны Ард Пэй аппыг зах зээлд нэвтрүүлж эхлээд байгаа. Энэ удаад бид Монголын анхны крипто валютын арилжааны бирж болох Trade.mn буюу Дижитал Эксчейнж Монголиа компанитай стратегийн хөрөнгө оруулалт хийх гэрээ байгуулан дижитал шилжилтийн нэгэн томоохон зорилтдоо хүрч байна. Ард Холдингсын Гүйцэтгэх Захирал Ч.Ганхуяг “Бид цогц санхүүгийн үйлчилгээ үзүүлэхийг зорьж ирсэн бөгөөд Монгол Улсын иргэн бүр манай компанийн хувьцаа эзэмшигч болсноор компанийнхаа үр өгөөжийг хүртэх ёстой гэсэн итгэл үнэмшилд хөтлөгдөн ажиллаж ирсэн. Бид хувьцаа эзэмшигчиддээ хамгийн өндөр өгөөж өгч ажиллахын тулд сүүлийн үеийн технологи ашиглаж зардал багатайгаар үйл ажиллагаагаа явуулахыг зорихоос гадна дэлхийн түвшинд гарч өрсөлдөх ёстой гэсэн байр суурьтай ажилладаг. Бид шилдэг инновацийг нэвтрүүлж, нутагшуулан ажиллаж байгаа тэргүүний компаниудтай түншлэлийн харилцаатай ажиллаж ирсэн. Үүний нэг илрэл бол Дижитал Эксчейнж Монголиа компанитай хамтран олон улсын крипто валютын биржийн үйл ажиллагааг хөгжүүлэхээр боллоо.” гэжээ. Дижитал Эксчейнж Монголиа компанийн ТУЗ-ийн дарга Г. Лхамсүрэн “Дэлхий нийтэд Блокчэйн хэмээх технологи хувьсгал гаргаж, ирээдүйн технологийн дэвшилд маш хурдацтайгаар өөрчлөлт авчирлаа. Энэ технологийн нэг хэсэг болох криптовалютын арилжааны платформыг Монголчууд бид дэлхийн бусад улсын адилаар эх орондоо анхлан нэвтрүүлсэн юм. Trade.mn нь Монгол дахь криптовалютын нийт арилжааны 80 хувийг дангаараа хийж, гүйцэтгэдэг бөгөөд бид одоо үйл ажиллагаагаа тэлж, олон улсын зах зээлд өрсөлдөх, Монголын технологийн компаниудын орон зайг тэлэх, Монголчуудын технологийн дэвшлийг дэлхий нийтийнхтэй хөл нийлүүлэх зорилгоор санхүүгийн томоохон группын нэг Ард Санхүүгийн Нэгдэлтэй стратегийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан хамтран ажиллах болж байгаадаа баяртай байна. Бидний хамтын ажиллагаа Монголчуудын эв нэгдэл, нэгдэн нийлж, гадаад зах зээлд амжилт олох нэгэн тод жишээ болно гэдэгт итгэж байна.” гэж хэлэв. Ард Холдингс нь санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ард Холдингсын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ГөүПей, Номын Хишиг, КриптоҮндэстэн зэрэг компани багтаж байна. Хөрөнгө Оруулагч Үндэстэн нь Жинст Увс ХК-тай нэгдсэнээр Монголын Хөрөнгийн Бирж дээр бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани болсон бөгөөд Ард Холдингсын өмчлөлд бүртгүүлсэн маркетингийн брэнд юм. Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй манай хөрөнгө оруулалттай компаниуд: MNP (05412) Монгол Шуудан ХК, JIV (03262 ) Жинст Увс (Хөрөнгө Оруулагч Үндэстэн) ХК Дижитал Эксчейнж Монголиа компани нь Криптовалютын онлайн биржийн үйл ажиллагааг www.trade.mn платформоор дамжуулан явуулж эхэлснээр Монголчууд дэлхийн 100 гаруй улстай мөр зэрэгцэн криптовалютын арилжаанд оролцох боломжийг хангах зорилготой байгуулагдсан. Өнгөрсөн 9 сарын хугацаанд нийт 20 орчим мянган харилцагчийн 40 гаруй тэрбум төгрөгийн арилжааг амжилттай явуулсан бөгөөд блокчэйн технологийн хувьд Binance, Kraken, Bithumb зэрэг дэлхийн тэргүүний биржүүдэд эн зэрэгцэж очиж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Ард Холдингсийн байр, 2 давхар w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх

Шангри-Ла дахь салбарын хаяг: Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Олимпын гудамж, 19A-C, Шангри-Ла Худалдааны Төв, 1 давхар w3w: хөтөч.лугших.бүтээлчид

Сэнтрал Тауэр дахь салбарын хаяг: Сүхбаатар дүүрэг 8, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай 2, Сэнтрал Тауэр, 1 давхар w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх

Холбоо барих утас:7707-8080, 77078181, 77078282

И-мэйл хаяг: info@ardholdings.com

Вэб сайт: www.ardholdings.com

 

Хүчтэй.Хамтдаа