by

АРД ХОЛДИНГС АЖИЛЛАГСДАДАА ХУВЬЦАА ХУВААРИЛЛАА 2016-06-17

2016 оны зургадугaaр сарын 16-ны өдөр Ард Санхүүгийн Нэгдэл (Ард Холдингс) Хувьцаат Компани олон улсын томоохон хувьцаат компаниудын жишгээр KESOP (Key Employee Share Ownership Program) буюу Голлох ажиллагсдын хувьцаа эзэмших хөтөлбөрийг Төлөөлөн Удирдах Зөвлөлийнхөө шийдвэрийн дагуу хөгжлийнхөө түүхэндээ хоёр дахь удаагаа хэрэгжүүлж байгаагаа Хар Сувд ресторанд ёслол төгөлдөр танилцууллаа.

Ард Санхүүгийн Нэгдлийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг 18 жилийн өмнө ХасБанкийг үүсгэн байгуулж байхдаа ажиллаж буй банкныхаа хувьцааг эзэмших боломжийг ажиллагсдадаа олгон, урамшуулал хэлбэрээр хуваарилж эхэлсэн юм. Энэ нь урьд өмнө Монгол улсад туршигдаж байгаагүй урамшууллын хэлбэр байсан билээ. Тэрбээр ХасБанкны болон одоогийн Ард Санхүүгийн Нэгдлийн хамтран ажиллагсдыгаа хөлсний ажилтан хэлбэрээр бус өөрийн хөрөнгийн төлөө ажиллахыг дэмжсээр ирсэн.

2016 оны гуравдугаар сарын 31-нд Ард Холдингсын Төлөөлөн Удирдах Зөвлөл ээлжит хурлаа зохион байгуулсны үр дүнд түүхэн шийдвэрт хүрч, компанийн нийт гаргасан хувьцааны 10 хувийг ажилчдад 4 жилийн хугацаатайгаар хуваарилахаар шийдвэрлэсэн юм. Ингэснээр тэдний хамт олон урмаар тэтгэгдээд зогсохгүй ирээдүйн ажлын эрч хүч авснаас гадна гэр бүлийн санхүүгийн урт хугацааны хуримтлал бүхий баталгаатай боллоо.

ХасБанкны хэдэн арван ажилчин компани нь амжилттай үйл ажиллагаа явуулахын хэрээр хувьцааны үнэлгээ хэд дахин өсдөг болохыг бодит жишээн дээр нотолсон билээ. Тэд бэлгэнд авсан хувьцаагаа 5-10 жилийн дараа орон сууцны урьдчилгаанд ашиглаж, гал голомтоо бадраах боломжтой болсныг онцолж, компани болон үе үеийн удирдлагууддаа талархаж явдаг тухайгаа одоо ч дурсан ярьдаг.

Дашрамд хэлэхэд Ард Санхүүгийн Нэгдэл Хувьцаат Компани нээлттэй, ил тод засаглалыг эрхэмлэж явдаг болохыг дахин нотолж гурав дахь жилдээ компанийн үйл ажиллагаа, санхүүгийн дэлгэрэнгүй тайлангаа олон нийтэд хэвлэмэл байдлаар дэлгэхэд бэлэн боллоо.

Ард Санхүүгийн Нэгдэл (Ард Холдингс) нь санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар өөрийн хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажиллаж байгаа үндэсний санхүүгийн холдинг компани юм. Манай бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Актив, Ард Менежмент болон Хөрөнгө Оруулалтын Итгэлцлийн Сан (EIT) зэрэг компаниуд багтаж байна. Бид 2016 оны эхээр Монгол Шуудан компанийн жижиг хувьцаа эзэмшигч болсон билээ. Мөн хөрөнгө оруулалтын сангаас Техник Технологийн Дээд Сургууль, Номын Хишиг, Уайлд Дижитал Эйжэнси, ТэнГэр Системс зэрэг санхүүгийн бус үйл ажиллагаа явуулдаг компаниудад хөрөнгө оруулалт хийж, удирдлагад нь идэвхтэй оролцож, харилцан ашигтай хамтын ажиллагааны үндэс суурийг бий болгон ажиллаж байна. Хөрөнгө Оруулагч Үндэстэн нь Ард Холдингсын өмчлөлд бүртгүүлсэн маркетингийн брэнд болно.

Та бүхэн Ард Санхүүгийн Нэгдэл Хувьцаат Компанийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийгдараах хаягаар холбогдож авна уу:

Хаяг: Ард Санхүүгийн Нэгдлийн байр, Ерөнхий сайд Амарын гудамж, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Улаанбаатар хот, Монгол Улс Ерөнхий мэдээллийг: 7707-8080 Вэб сайт: www.ardholdings.com И-мэйл хаяг: info@ardholdings.mn, tamir.b@ardholdings.com

Хүчтэй. Хамтдаа