by

АРД СЕКЮРИТИЗ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ДҮРМИЙН САНГАА НЭМЭГДҮҮЛЭВ 2017-02-09

Пресс рилиз Улаанбаатар хот

Ард Санхүүгийн Нэгдэл хувьцаат компани өөрийн 100 хувийн эзэмшлийн Ард Секюритиз үнэт цаасны компанид 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, дүрмийн санг нь нэмэгдүүлэн нийт 2 тэрбум төгрөгт хүргэснийг Санхүүгийн Зохицуулах Хорооноос хянан үзээд холбогдох зөвшөөрлийг олголоо.

Хорин жилийн турш хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаагаа амжилттай явуулсаар ирсэн Ард Секюритиз брокер, дилерийн компанийн 2016 онд гаргасан зарим ололт амжилтаас дурдвал:

  • 622 сая төгрөгийн борлуулалтын орлого олж, 157 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллав;
  • Монголын Хөрөнгийн биржээр хийсэн арилжааны дүнгээр шилдэг 5 үнэт цаасны компанийн нэгээр шалгарав;
  • Монгол Шуудангийн хувьчлалд харилцагчаа төлөөлж амжилттай оролцлоо;
  • Хүннү Эйрийн бондыг гаргаж, хаалттай хүрээнд амжилттай байршууллаа;
  • Хөрөнгө Оруулагч Үндэстэн, Ард Санхүүгийн Нэгдлийн хувьцааг нээлттэй арилжаалах бэлтгэл ажлыг үндсэндээ базааж дууслаа;
  • 1990 оны өмч хувьчлалаар тараагдсан цэнхэр, ягаан тасалбар бүхий хөрөнгө оруулалтыг амилуулах аянг олны дунд явуулж эхэллээ;
  • Ард Академийн үйл ажиллагааг эхлүүлж, 500 гаруй хүнийг санхүүгийн боловсрол олгох сургалтанд хамруулав.

Бид 2017 онд Монголын хөрөнгийн зах зээлийн арилжааны идэвхийг сайжруулах зорилго тавьж, Монгол Улсын иргэн бүрийг хөрөнгө оруулагч болгохоор шамдан ажиллаж байна.

Ард Секюритиз ҮЦК ХХК нь 1997 онд үүсгэн байгуулагдсан. Тус компани Санхүүгийн Зохицуулах Хорооноос брокер, дилер, андеррайтер, хөрөнгө оруулалтын зөвлөхийн тусгай зөвшөөрлүүдийг авч санхүүгийн зуучлалын цогц үйл ажиллагаа явуулж байгаа ууган компаниудын нэг юм. Өмнө нь Батс Инвест, Монет, Монет Капитал нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан.

Ард Санхүүгийн Нэгдэл нь санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажиллаж байгаа үндэсний санхүүгийн холдинг компани юм. Манай бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Хөрөнгө Оруулалтын Итгэлцлийн Сан (EIT) зэрэг компани багтаж байна. Хөрөнгө Оруулагч Үндэстэн нь мөн Ард Холдингсын өмчлөлд бүртгүүлсэн маркетингийн брэнд юм. 2016 оны эхээр бид Монгол Шуудан компанийн хувьцааны арилжаанд амжилттай оролцож, нээлттэй зах зээл дээрээс компанийн 17,38 хувийг худалдаж авсан. Бид өнөөдөр тус компанийн 31 хувийг эзэмшиж байна.

Та бүхэн Ард Секюритиз ҮЦК-ийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар холбогдож авна уу:

Хаяг: Ард Санхүүгийн Нэгдлийн байр, Ерөнхий сайд Амарын гудамж, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, Улаанбаатар хот, Монгол Улс

w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх

Ерөнхий мэдээллийг: 11-321899, 7707-8080

И-мэйл хаяг: info@ardsecurities.com

bilguun 002

Хүчтэй. Хамтдаа.