by

АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД 2020-03-24

Хувьцаа эзэмшигчдийн хурал 2020

Хувьцаа эзэмшигчдийн цахим хурлын бүртгэл

Covid-19 халдварын өвчний тархалтын улмаас улсын хэмжээнд онц байдал зарлан олон нийтээрээ цугларахыг хориглоод байгаа энэ цаг үед Ард Санхүүгийн Нэгдэл ХК Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс цахимаар хуралдуулахаар боллоо.

Алхам 1 → Хувьцаа эзэмшигч та энд дарж цахим хуралд бүртгүүлэх асуулгыг бөглөнө үү. Бүртгэлийн өдөр болох 4 сарын 7-ны өдрөөс хойш бид таны дээрх асуулгад бүртгүүлсэн и-мэйл хаягаар цахим хуралд нэвтрэх нууц кодыг илгээх болно. Цахим хурал 2020 оны 4 сарын 25-ны өдөр 10 цагаас эхэлнэ.

Алхам 2 → Та асуулгад бүртгүүлсэн и-мэйл хаягаараа ирсэн 6 оронтой нууц кодыг ашиглан 2020 оны 4 сарын 25-ны өдрийн 10:00 цагт live.ard.mn сайтаар нэвтрэн хуралдаа оролцох боломжтой.

Анхааруулга : 

  • Цахим хуралд нэвтрэх нууц кодоор таны хурлын ирцийг бүртгэж байгааг анхаарна уу.
  • Хувьцаа эзэмшигчдийн цахим хуралд нэвтрэх таны нууц кодыг дээрх асуулгад бүртгүүлсэн и-мэйл хаягаар тань бүртгэлийн өдөр буюу 2020 оны 4-р сарын 7-ны өдрөөс хойш хүргүүлэхийг анхаарна уу.
  • Хувьцаа эзэмшигч та 2020 оны 4 сарын 24-ний өдрийн 11:00 цаг хүртэлх хугацаанд Ард Санхүүгийн Нэгдлийн байранд өөрийн биеэр ирж бичгээр урьдчилан санал өгөх боломжтой.
  • Та асуулга бөглөхдөө регистрийн дугаараа кириллээр бичнэ үү.

Хурлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг компанийн байранд болон хурал зохион байгуулах комиссын утсаар холбогдон авна уу.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, Ерөнхий сайд Амарын гудамж-2, Ард Санхүүгийн Нэгдлийн байр, 2 давхар, Утас: 77003322