by

АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД 2019-03-12

Ард Санхүүгийн Нэгдэл  ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 14:00 цагт Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Дүнжингаравын 14-р гудамж Зайсан Хилл Комплекст болох тул хувьцаа эзэмшигчид Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Үүнд:

  1. Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн 2018 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлтийг батлах тухай;
  2. Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүдийг томилох тухай;
  3. Бусад асуудал.

Хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр 2019 oны 4 дүгээр сарын 11-ний өдөр байна.

Хуралд бэлтгэх явцад Хувьцаа эзэмшигчдийн танилцаж болох баримт бичгийн жагсаалт:

  1. 2018 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан;
  2. ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүнд нэр дэвшигчдийн танилцуулга;
  3. Хурлаар хэлэлцэх асуудалд санал өгөх Саналын хуудасны загвар;
  4. Хувьцаа эзэмшигчдийн хурлын дэг;
  5. Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолын төсөл;

Хувьцаа эзэмшигч Та бүхэн хуралдаа итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан оролцож болох ба брокер дилерийн компаниудаар дамжуулан санал авах хуудсаар саналаа урьдчилж өгөх боломжтой. Санал авах хуудсаар урьдчилж санал өгөх сүүлчийн хугацаа 2019 оны 4 сарын 26-ны өдрийн 14:00 цагт дуусна.

Мөн Та бүхэн 2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс өмнө ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд Ард Секюритиз ҮЦК ХХК-ийн Сүхбаатар дүүрэг, Ерөнхий сайд Амарын гудамж-2, Ард Санхүүгийн Нэгдлийн байр, 2 давхар хаягаар ирж хурлын материалтай танилцах боломжтой.

Хурлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг компанийн байранд ирж болон хурал зохион байгуулах комиссын утсаар холбоо барьж авна уу.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, Ерөнхий сайд Амарын гудамж-2, Ард Санхүүгийн Нэгдлийн байр, 2 давхар;
Утас: 77078080, 88858983
И-мэйл хаяг: info@ardholdings.com, zolzaya.j@ardsecurities.com

ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС