by

АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ ХК БОЛОН ЖИНСТ УВС ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД 2019-06-20

Ард Санхүүгийн Нэгдлийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хурлын шийдвэрийн дагуу хувьцаа эзэмшигчиддээ 2019 оны 1 сарын 30-ны өдрөөр тасалбар болгон 1 тэрбум АрдКойныг хувь тэнцүүлэн хуваарилахаар болж, 4 сарын 27-ны Хувьцаа эзэмшигчдийн хурлаар Ард Апп суулгасан хувьцаа эзэмшигчдэд олгосон билээ.

Уг бүртгэлийн дагуу урамшууллаа аваагүй хувьцаа эзэмшигчид 2019 оны 6 сарын 28-ны өдрөөс өмнө Ард Апп-аа суулган бидэнд мэдэгдэж, хувь тэнцүүлсэн урамшууллаа авна уу. Энэ хугацаанд урамшууллаа аваагүй хувьцаа эзэмшигчдэд нөхөн олгох боломжгүйг анхаарна уу.

Хувьцаа эзэмшигч та тухайн үед Ард Апп суулгаж амжаагүй буюу хуваарилагдсан АрдКойноо авч чадаагүй бол доорх асуулгыг үнэн зөв бөглөж өгнө үү.

Урамшууллаар АрдКойн авахын тулд:

  1. Ард Санхүүгийн Нэгдэл ХК болон Жинст Увс ХК-уудын хувьцаа эзэмшигч байх (2019 оны 1 сарын 30 өдрөөр тасалбар болгосон бүртгэлийн дагуу)
  2. Ард Апп-д бүртгүүлсэн байх (Хэрэв хувьцаа эзэмшигч нь насанд хүрээгүй иргэн бол, эцэг эх хоёрын аль нэг нь Ард Апп-д бүртгүүлсэн байх)
  3. Хувь тэнцүүлсний урамшууллын бүртгэл формыг үнэн зөв бөглөх.
Бид таны мэдээллийг нягтлан, урамшууллыг шилжүүлэх болно.

Ард Апп суулгах холбоос:
App Store: http://bit.ly/ArdApp2
Play Store: http://bit.ly/ArdApp1
Бүртгүүлэх заавар бичлэг: https://www.youtube.com/watch?v=okWzy_Qi4zk

Жич: Бүртгүүлэх үед алдаа гарвал харилцагчийн үйлчилгээний төвд хандана уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Ард Холдингсын байр, 2 давхар. w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх
Сэнтрал Тауэр салбар: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Сүхбаатарын талбай-2. w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбоо барих утас: 7707 8080, 7707 8181, 7707 8282
Харилцагчийн үйлчилгээний төв: 7700 3322