by

Ард Санхүүгийн Нэгдэлийн 2016 оны 1 дүгээр улирлын тайлан 2016-05-17

16 1-р улирлын тайлан сонинд-01
  • ТэнГэр Санхүүгийн Нэгдэлийн хувьцааг борлуулж нийт 12.4 тэрбум төгрөг орлогоор авч, үүнээс 3.3 тэрбумыг нь Монгол Шуудан ХК-ийн 17.4 хувийг авахад зориуллаа. Ард Санхүүгийн Нэгдэлийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл болон Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг Монгол Шуудан ХК-ийн ТУЗ-д сонгогдсон. 1 дүгээр сард Монгол Шуудан ХК-ийн хувьцааны үнэ өсѳж, 305-325 төгрөгийн хооронд тогтворжиж, бидний 1 дүгээр улирлын хөрөнгө оруулалтын үнэлгээ 64.9 хувиар өсѳж үнэлэгдсэн болно.
  • Ард Санхүүгийн Нэгдэлийн томоохон хувьцаа эзэмшигч болох ЮБиАйЖи (UBIG) болон Аполло Венчурс (Apollo Ventures) нараас компанийн 20.9 хувьтай тэнцэх хувьцааг буцааж худалдан авсан.
  • Ард Менежмент ХХК-ийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг 2 дугаар сарын 24-нд Санхүүгийн Зохицуулах Хороо олгосноор бид хувийн болон хамтын хөрөнгө оруулалтын сангуудыг байгуулах боломжтой боллоо. Ард Холдингсын ТУЗ ТТДС-ийн 50 хувь, Уайлд Дижитал Эйженсигийн 51 хувь, Номын Хишигийн 20 хувь болон Тэнгэр Системсийн 90 хувийг EIT гэх хаалттай сан руу шилжүүлж, цаашид Ард Менежментийн удирдлага руу шилжүүлэхийг зөвшөөрөв. Мөн Ард Менежментийн удирдлага доoр Хөрөнгө Оруулагч Үндэстэн санг үүсгэн байгуулахыг зөвшөөрсөн байна.
  • 2016 оны 1 дүгээр улиралд Хөрөнгө Оруулагч Үндэстэн Фэйсбүүк хөдөлгөөн өрнөж, олон нийтийн оролцоотой Хѳрѳнгѳ оруулалтын сан байгуулагдсанаар Монгол Улсын ард иргэдэд банк санхүүгийн салбарт хувьцаа эзэмших үүд хаалгыг нээж ѳглѳѳ.
  • 2016 оны 1 дүгээр улиралд Хөрөнгө оруулагчидтай харилцах менежер, ТУЗ-ийн нарийн бичиг нарыг шинээр томилсон. ТУЗ-ийн гишүүд 3 дугаар сарын хурлаар Эрсдэл хариуцсан захирал, Хуулийн захирал, Дотоод аудитор зэрэг ажилтнуудыг нэмж авахыг үүрэг болгосон.
  • 1 дүгээр сарын 8-нд Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг Улаанбаатар хотын Гүйцэтгэх захирлуудын (CEO) Клубын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
  • 1 дүгээр сард Гүйцэтгэх захирал Ч. Ганхуяг АНУ-ын Атланта хотод болсон “Hope Financial Inclusion” олон улсын санхүүгийн зах зээлийн чуулга уулзалтад оролцлоо.
  • Ард Холдингс Монгол Улсын болон Оросын холбооны Буриад Улсын Гавьяат жүжигчин Ганбаатарын Ариунбаатарын тоглолтыг ивээн тэтгэсэн.
  • Ард Санхүүгийн Нэгдэл нь Корпорэйт Конвэншн Сэнтэрд (Corporate Convention Center) болсон Монголын Урлагийн Зөвлөлөөс зохион байгуулсан Монголын үндэсний найрал хөгжмийн Морин хуур чуулгын тоглолтыг ивээн тэтгэсэн.
  • Ард Санхүүгийн Нэгдэлийн компаниуд гэрээ хэлэлцээрүүдээ Улаанбаатар хотын Худалдааны Танхимын дэргэдэх Арбитраар шийдвэрлүүлдэг болсон.
  • 3 дугаар сарын 30-ны ТУЗ-ийн хурлаас Ард Холдингсыг Монголын хөрөнгийн бирж дээр олон нийтэд нээлттэй арилжаалагдах компани болох бэлтгэх ажлыг эхлүүлэхийг Компанийн удирдлагын багт зөвшөөрсөн. ТУЗ-ийн зүгээс хөрөнгө оруулалтын хэд хэдэн хэлэлцээрийг хянан үзэж, зөвшөөрөл өгчээ. Үүнд охин компаниудынхаа бусад жижиг хувьцаа эзэмшигчдийн хувьцааг авах зэрэг орно. Мѳн ТУЗ-ийн зүгээс компанийн 10 хувийг ирэх 4 жилд ажилчид, удирдлагад зориулахаар шийдвэрлэж гүйцэтгэх багт урам зориг ѳглѳѳ.
  • Ард Холдингс ба Хөрөнгө Оруулагч Үндэстэн хөдөлгөөнийхөн Монгол орныхоо өнцөг булан бүрт хүрэх, хөрөнгө оруулагчдынхаа эгнээг тэлэх, үйл ажиллагаагаа олон нийтэд таниулан сурталчлах зорилготойгоор 4 дүгээр сарын 15-аас 20-ны хооронд Дархан, Эрдэнэт хотод ажилласан.
  • 4 дүгээр сарын 21-ний өдөр Ард Санхүүгийн Нэгдэл Хаалттай Хувьцаат Компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал амжилттай болж өнгөрлөө.
  • 4 дүгээр сарын 29-нд болсон Жинст Увс ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар Жинст Увс ХК Ард Санхүүгийн Нэгдэл ХК-тай нэгдэхээр шийдвэрлэсэн.
16 1-р улирлын тайлан сонинд-01 16 1-р улирлын тайлан сонинд-01