by

АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛИЙН ТУЗ-ИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО 2018-12-12

Ард Санхүүгийн Нэгдэлийн ТУЗ-ийн ээлжит хурал 12 дугаар сарын 3-ны өдөр амжилттай хуралдаж, цаг үеийн болон тулгамдсан асуудлуудаар шийдвэр гаргалаа. Тус хурлаас компанийн 2019 оны төлөвлөгөө, төсвийг баталснаас гадна Санхүү эрхэлсэн захирлын албан тушаалд Батбилэгийн Золбоог томилов.

Мөн ТУЗ-ийн хараат бус гишүүн, Монполимет Группын Гүйцэтгэх захирал Н.Мөнхнасан ажлын шаардлагын улмаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгснийг хүлээн авч шийдвэрлэлээ. Өнгөрсөн хугацаанд цаг зав, мэдлэг туршлагаа харамгүй хуваалцаж, ТУЗ-ийн үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулж ажилласан Мөнхнасан гишүүндээ гүн талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүсье.

Ард Санхүүгийн Нэгдэл хаалттай ХК-ийн Жинст Увс ХК-тай нэгдэх хүсэлт МХБ болон СЗХ-нд хянагдаж байгаа бөгөөд зохих журмаар шийдэгдэхийг бид хүлээж байгаа билээ.

Ард Холдингс нь санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ард Холдингсын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ГөүПей, Номын Хишиг, КриптоҮндэстэн, Дижитал Эксчэнж Монголиа (trade.mn), “МЕС” корпораци (mmarket.mn) зэрэг компани багтаж байна. Хөрөнгө Оруулагч Үндэстэн нь Жинст Увс ХК-тай нэгдсэнээр Монголын Хөрөнгийн Бирж дээр бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани болсон бөгөөд Ард Холдингсын өмчлөлд бүртгүүлсэн маркетингийн брэнд юм. Ард Апп, Гөү Пэй нар Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технологи дээр суурилсан цахим бүтээгдэхүүнүүд юм.

Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй манай хөрөнгө оруулалттай компаниуд:
-MNP (05412) Монгол Шуудан ХК
-AIC (05480) Ард Даатгал ХК
-JIV (03262 ) Жинст Увс (Хөрөнгө Оруулагч Үндэстэн) ХК

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Ард Холдингсийн байр, 2 давхар w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх

Шангри-Ла дахь салбарын хаяг: Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Олимпын гудамж, 19A-C, Шангри-Ла Худалдааны Төв, 1 давхар w3w: хөтөч.лугших.бүтээлчид

Сэнтрал Тауэр дахь салбарын хаяг: Сүхбаатар дүүрэг 8, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай 2, Сэнтрал Тауэр, 1 давхар w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх

Холбоо барих утас: 7707-8080, 77078181, 77078282

И-мэйл хаяг: info@ardholdings.com

Вэб сайт: www.ardholdings.com


Хүчтэй.Хамтдаа