by

АРД КРЕДИТ ББСБ ХК НОГДОЛ АШИГ ХУВААРИЛАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА 2020-02-19

Ард Кредит ББСБ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2020 оны 2 сарын 19-ний өдөр ТУЗ-ийн ээлжит бус хурлыг эчнээ санал хураалтаар явуулж, 2019 оны цэвэр ашгийн 50 хувь буюу 1.18 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хэлбэрээр хуваарилахаар шийдвэрлэсэн байна. Дээрх шийдвэрийн дагуу нэгж хувьцаанд ногдох ногдол ашгийн хэмжээ 4.23 төгрөг байх ба 2020 оны 6 сарын 30-ний өдрийн дотор Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-иар зуучлуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд ногдол ашгийг байршуулахаар болсон байна. Ард Кредит нь үнэт цаасаа олон нийтэд нээлттэй санал болгох бизнес төлөвлөгөөнд жил бүр хувьцаа эзэмшигчиддээ цэвэр ашгийн 20 буюу түүнээс дээш хувийг ногдол ашиг хэлбэрээр тараах тухай тусгасан бөгөөд ийнхүү хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлэн ажилласан явдал боллоо. Мөн ТУЗ-өөс хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2020 оны 4 сарын 25-ны өдөр хуралдуулахаар урьдчилсан байдлаар товлоод байна.

Ард Кредит нь Ард Санхүүгийн Нэгдэл (Ард)-ийн хөрөнгө оруулалттай компани бөгөөд Ард нь санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ардын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ГөүПэй, Номын Хишиг, КриптоҮндэстэн, Дижитал Эксчэнж Монголиа (trade.mn), ЭмИСи Партнерс (ardshop.mn) зэрэг компани багтаж байна. Ард Апп, Ард Дижитал Банкинг, ГөүПэй, АрдКойн нь Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технологи дээр суурилсан цахим бүтээгдэхүүн юм.

Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй манай хөрөнгө оруулалттай компаниуд:

  • MSE: AARD (03260) Ард Санхүүгийн Нэгдэл ХК (хуучнаар Жинст-Увс ХК/Хөрөнгө Оруулагч Үндэстэн)
  • MSE: AIC (05480) Ард Даатгал ХК
  • MSE: ADB (05509) Ард Кредит ББСБ ХК
  • MSE: MNP (05412) Монгол Шуудан ХК

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Ерөнхий Сайд Амарын гудамж, Ард Холдингсын байр, 2 давхар. w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх
Сэнтрал Тауэр салбар: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Сүхбаатарын талбай 2. w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбоо барих утас: 7707 8080, 7707 8181, 7707 8282
И-мэйл хаяг : info@ardholdings.com
Вэб сайт: www.ardholdings.com