by

АРД КРЕДИТ ББСБ ХК-ИЙН ЗАХИРЛААР ГЭРЭЛТИЙН ТЭЛМЭН ТОМИЛОГДЛОО 2020-01-30

Ард Кредит ББСБ ХК (Ард Кредит)-ийн Гүйцэтгэх захирлаар Гэрэлтийн Тэлмэн томилогдсоныг Компанийн Нарийн бичгийн даргын албанаас мэдэгдэж байна. Тэрбээр Ард Кредитийн харилцагчдад илүү таатай, чанартай үйлчилгээ үзүүлж нийт хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг дээдлэн, компанийн үнэ цэнийг нэмэгдүүлж, үйл ажиллагааг илүү хүртээлтэйгээр явуулж, цаашлаад бүс нутаг, олон улсад таниулах ажлыг хариуцаж ажиллана.

Г. Тэлмэн нь БНСУ-ын LG зэрэг гадаад дотоодын худалдаа, хөрөнгө оруулалтын компаниудад менежментийн болон гүйцэтгэх удирдлагын түвшинд 10 гаруй жил ажилласан туршлагатай. Түүнчлэн 2016 онд Монгол Шуудан ХК-ийн хувьчлалын дараа компанийн Стратеги төлөвлөлт, бизнес хөгжлийг хариуцсан дэд захирлаар томилогдож 3 жилийн дотор компанийн ашигт үйл ажиллагааг 15 дахин нэмэгдүүлж, логистикийн үйл ажиллагааг бүс нутгийн хэмжээнд тэлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн юм.

Г. Тэлмэн МУИС-ийн Олон Улсын Харилцааны Сургуулийг Олон улсын эдийн засгийн харилцааны мэргэжлээр төгссөн ба БНСУ-ын Сонкьюнкван их сургуулийн Бизнесийн сургуульд Менежментийн шинжлэх ухааны Мастерын цол хамгаалжээ.

Ард Кредит нь Ард Санхүүгийн Нэгдэл (Ард)-ийн хөрөнгө оруулалттай компани бөгөөд Ард нь санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ардын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ГөүПэй, Номын Хишиг, КриптоҮндэстэн, Дижитал Эксчэнж Монголиа (trade.mn), ЭмИСи Партнерс (ardshop.mn) зэрэг компани багтаж байна. Ард Апп, Ард Дижитал Банкинг, ГөүПэй, АрдКойн нь Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технологи дээр суурилсан цахим бүтээгдэхүүн юм.

Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй манай хөрөнгө оруулалттай компаниуд:

  • MSE: AARD (03260) Ард Санхүүгийн Нэгдэл ХК (хуучнаар Жинст-Увс ХК/Хөрөнгө Оруулагч Үндэстэн)
  • MSE: AIC (05480) Ард Даатгал ХК
  • MSE: ADB (05509) Ард Кредит ББСБ ХК
  • MSE: MNP (05412) Монгол Шуудан ХК

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Ерөнхий Сайд Амарын гудамж, Ард Холдингсын байр, 2 давхар. w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх
Сэнтрал Тауэр салбар: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Сүхбаатарын талбай 2. w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбоо барих утас: 7707 8080, 7707 8181, 7707 8282
И-мэйл хаяг : info@ardholdings.com
Вэб сайт: www.ardholdings.com