by

АРД ДААТГАЛ ХК 850 САЯ ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ХУВААРИЛАХААР ШИЙДВЭРЛЭЖЭЭ 2020-02-19

Ард Даатгал ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2020 оны 2 сарын 17-ны өдрийн эчнээ санал хураалтаар 2019 оны цэвэр ашгийн 49.45 хувь буюу 850 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгаар хуваарилахаар шийдвэрлэлээ. Ингэснээр нэгж хувьцаанд ногдох ногдол ашгийн хэмжээ 34 төгрөг болсон байна.

Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн хөрөнгө оруулалттай Ард Даатгал ХК нь сүүлийн дөрвөн жил дараалан ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн нь бидний хувьд чухал үзүүлэлт юм. Өнгөрсөн жил нэгж хувьцаанд хуваарилах ногдол ашгийн хэмжээ 25.27 төгрөг байсан бол энэ жил 34 төгрөг болж өссөн байна.

Ард Даатгал ХК нь 1994 онд байгуулагдсан даатгалын салбарын нэр хүндтэй компаниудын нэг бөгөөд 24 салбар, төлөөлөгчдөөрөө дамжуулан орон даяар даатгалын бүх төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчиддээ санал болгож байна. 2018 онд анхлан IPO хийж 1,359 хувьцаа эзэмшигчидтэй нээлттэй хувьцаат компани болсон бол 2019 оны 12 сарын 31-ний өдрийн байдлаар энэ тоо 1,637 болж өсжээ.

Компанийн зүгээс 2020 онд харилцагч, үйлчлүүлэгч нартаа шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгохын зэрэгцээ даатгалын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, цахим даатгалын үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Ард Даатгал ХК нь хувьцаа эзэмшигчдийн хурлаа 2020 оны 4 сарын 25-ны өдөр хийхээр төлөвлөж байгаа бөгөөд хурлаар 2019 оны санхүү, үйл ажиллагааны тайланг танилцуулах юм. 

Ард Даатгал нь Ард Санхүүгийн Нэгдэл (Ард)-ийн хөрөнгө оруулалттай компани бөгөөд Ард нь санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ардын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ГөүПэй, Номын Хишиг, КриптоҮндэстэн, Дижитал Эксчэнж Монголиа (trade.mn), ЭмИСи Партнерс (ardshop.mn) зэрэг компани багтаж байна. Ард Апп, Ард Дижитал Банкинг, ГөүПэй, АрдКойн нь Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технологи дээр суурилсан цахим бүтээгдэхүүн юм.

Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй манай хөрөнгө оруулалттай компаниуд:

  • MSE: AARD (03260) Ард Санхүүгийн Нэгдэл ХК (хуучнаар Жинст-Увс ХК/Хөрөнгө Оруулагч Үндэстэн)
  • MSE: AIC (05480) Ард Даатгал ХК
  • MSE: ADB (05509) Ард Кредит ББСБ ХК
  • MSE: MNP (05412) Монгол Шуудан ХК

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Ерөнхий Сайд Амарын гудамж, Ард Холдингсын байр, 2 давхар. w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх
Сэнтрал Тауэр салбар: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Сүхбаатарын талбай 2. w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбоо барих утас: 7707 8080, 7707 8181, 7707 8282
И-мэйл хаяг : info@ardholdings.com
Вэб сайт: www.ardholdings.com