by

АРДЫН ЭРГЭН ТОЙРОНД 2018-12-12

Ард Санхүүгийн Нэгдэл ХК нь Хөрөнгө Оруулагч Үндэстэн санаачилгынхаа хүрээнд Жинст-Увс ХК-тай урвуу нэгдэл хийх замаар дотоодын хөрөнгийн зах зээл дээр гарч, олон нийтийн, нээлттэй компани болохоор бичиг баримтаа бүрдүүлж Монголын Хөрөнгийн Бирж болон Санхүүгийн Зохицуулах Хороонд 2018 оны 11 сарын 1-ний өдөр хүсэлтээ хүргүүлсэн билээ. Ингэснээр, Ард Санхүүгийн Нэгдлийн хувьцаа эзэмшигчдийн оруулсан хөрөнгө дотоодын хөрөнгийн зах зээл дээр гарч, нээлттэй арилжигдах бөгөөд нийт иргэд, олон нийтэд хувьцаа худалдан авах өргөн боломжийг нээж, санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээнээс ашиг хүртэх бололцоог олгох юм.

Мөн бид харилцагчиддаа үргэлж шинэлэг, хялбар үйлчилгээг үзүүлэхээр ажилладаг бөгөөд ойрын хугацаанд санхүүгийн лизинг болон үл хөдлөх хөрөнгийн зуучлалын үйлчилгээг санал болгохоор ажиллаж байна.

Ард Санхүүгийн Нэгдэл буюу Ард Холдингс нь санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ард Холдингсын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ГөүПей, Номын Хишиг, КриптоҮндэстэн, Дижитал Эксчэнж Монголиа (Trade.mn), “МЕС” корпораци (Ardshop.mn) зэрэг компани багтаж байна.
Хөрөнгө Оруулагч Үндэстэн нь Жинст Увс ХК-тай нэгдсэнээр Монголын Хөрөнгийн Бирж дээр бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани болсон бөгөөд Ард Холдингсын өмчлөлд бүртгүүлсэн маркетингийн брэнд юм.
Ард Апп, Гөү Пэй зэрэг нь Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчейн технологи дээр суурилсан цахим хэтэвч юм.

Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй манай хөрөнгө оруулалттай компаниуд:
-MNP (05412) Монгол Шуудан ХК
-AIC (05480) Ард Даатгал ХК
-JIV (03262 ) Жинст Увс (Хөрөнгө Оруулагч Үндэстэн) ХК

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Ард Холдингсийн байр, 2 давхар w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх

Шангри-Ла дахь салбарын хаяг: Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Олимпын гудамж, 19A-C, Шангри-Ла Худалдааны Төв, 1 давхар w3w: хөтөч.лугших.бүтээлчид

Сэнтрал Тауэр дахь салбарын хаяг: Сүхбаатар дүүрэг 8, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай 2, Сэнтрал Тауэр, 1 давхар w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх

Холбоо барих утас: 7707-8080, 77078181, 77078282

И-мэйл хаяг: info@ardholdings.com

Вэб сайт: www.ardholdings.com


Хүчтэй.Хамтдаа