by

АРДПЭЙ АПП СУУЛГААД 10,000 ТӨГРӨГ АВАХ АЯН ДУУСАХАД 7 ХОНОГ ҮЛДЛЭЭ! 2018-08-24

Пресс РилизУлаанбаатар хот

Ардын компаниуд ГрэйпСитигийн Поларис Смарт програм хангамжийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсний үндсэн дээр АрдПэй аппликэйшныг “Таны банк - Таны гарт” уриан дор зах зээл дээр нэвтрүүлж эхлээд байна.

Уг аппликэйшны тусламжтайгаар бүх төрлийн шилжүүлэг, төлбөр тооцоо хийх, QR код ашиглах, Ард Кредитээс авсан зээл, хадгалсан мөнгөний хуулгаа харах, Ард Активын гишүүд хувь нийлүүлсэн хөрөнгө, хадгаламж, зээлийнхээ хуулгыг шалгах, төлөлт хийх, Ард Лайфын харилцагчид тэтгэврийн дансаа шалгах, хуримтлал үүсгэх, Ардын хувьцаа эзэмшигчид хамгийн бага хүүтэй зээл авах зэрэг санхүүгийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой боллоо.

Цаашид АрдПэй-ээр үнэт цаасныхаа дансны үлдэгдлийг шалгах, хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцох, даатгалаа хийлгэх зэрэг шинэлэг шийдлүүдийг бий болгохоор бид ажиллаж байна. Ингэснээр Ард банк санхүүгийн үйлчилгээг салбаргүйгээр хүргэх, финтек банк болох зорилгодоо хүрэх юм.

8 сард Ардын хувьцаа эзэмшигч, харилцагчид АрдПэй суулгаж, идэвхжүүлснээр 10,000 төгрөгний урамшуулал бэлгэнд авах аяныг бид эхлүүлсэн бол уг урамшуулалт аян дуусахад 7 хоног үлдлээ. Та амжиж бүртгүүлээрэй!

Ард Холдингс нь санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ард Холдингсын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ГөүПей, Номын Хишиг, КриптоҮндэстэн зэрэг компани багтаж байна. Хөрөнгө Оруулагч Үндэстэн нь Жинст Увс ХК-тай нэгдсэнээр Монголын Хөрөнгийн Бирж дээр бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани болсон бөгөөд Ард Холдингсын өмчлөлд бүртгүүлсэн маркетингийн брэнд юм.

Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй манай хөрөнгө оруулалттай компаниуд:
-MNP (05412) Монгол Шуудан ХК
-JIV (03262 ) Жинст Увс (Хөрөнгө Оруулагч Үндэстэн) ХК

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Ард Холдингсийн байр, 2 давхар w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх

Шангри-Ла дахь салбарын хаяг: Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Олимпын гудамж, 19A-C, Шангри-Ла Худалдааны Төв, 1 давхар w3w: хөтөч.лугших.бүтээлчид

Сэнтрал Тауэр дахь салбарын хаяг: Сүхбаатар дүүрэг 8, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай 2, Сэнтрал Тауэр, 1 давхар w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх

Холбоо барих утас: 7707-8080, 77078181, 77078282

И-мэйл хаяг: info@ardholdings.com

Вэб сайт: www.ardholdings.com


Хүчтэй.Хамтдаа