by

АРДКОЙН АВСТРАЛИЙН BTCEXA КРИПТОВАЛЮТЫН БИРЖ ДЭЭР ГАРЛАА 2019-08-26

Монголын анхны блокчэйн технологи дээр суурилсан урамшууллын оноо болох АрдКойн нь Австралийн BTCEXA (btcexa.com) криптовалютын бирж дээр гарахаар боллоо. Ингэснээр АрдКойн буюу ARDX олон улсын өндөр шалгуур бүхий бирж дээр гарах болзлыг хангав. 

BTCEXA цахим арилжааны платформ нь 2018 оны 7 сард үүсгэн байгуулагдсан бөгөөд Австралийн Санхүүгийн Зохицуулах Хороо болон мөнгө угаах, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, татвараас зайлсхийх, луйвар, терроризмыг илрүүлэх зорилгоор байгуулагдсан, санхүүгийн гүйлгээг хянах AUSTRAC байгууллагын зөвшөөрөл болон хяналтын доор үйл ажиллагаа явуулдаг крипто-бирж юм. Тус бирж нь Блокшайн (blockshine.com) хэмээх блокчэйн болон криптогийн салбарт үйлчилгээ үзүүлдэг олон улсын экосистемд харьяалагддаг байна. Одоогийн байдлаар BTCEXA дээр 78 төрлийн хослолоор арилжаа хийх боломжтой бөгөөд тэдний мэдэгдэж байгаагаар 200,000 гаруй бүртгэлтэй хэрэглэгчидтэй ба 24 цагийн арилжааны дундаж дүн нь 1.1 тэрбум доллар. 

Арилжааг 8 сард багтаан эхлүүлэхээр зарлагдсан бөгөөд харилцагч та дараах холбоосоор тус биржид бүртгүүлж, арилжаанд оролцох боломжтой юм:

https://www.btcexa.com/regist?id=67871

АрдКойн нь Ард Санхүүгийн Нэгдлийн бүхий л үйлчилгээг нэг дороос авах боломжтой Ард Апп хэмээх супер аппликэйшнтэй хосолсон дэвшилтэт лоялти хөтөлбөр юм. АрдКойн нь эфереум блокчэйн дээр бичигдсэн ERC20 ухаалаг гэрээ бөгөөд түүнийг etherscan.io сүлжээн дээр ARDX нэрээр харж болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Ард Холдингсын байр, 2 давхар. w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх 
Сэнтрал Тауэр салбар: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай-2.  w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх 
Холбоо барих утас: 7707-8080, 7707-8181, 7707-8282 
И-мэйл хаяг: info@ardholdings.com 
Вэб сайт: www.ardholdings.com