by

“АПУ” ХК 15.9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЦЭВЭР АШИГТАЙ АЖИЛЛАЖЭЭ 2017-09-07

2017-09-06
"АПУ" ХК энэ оны эхний хагас жилд 15.9 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 63 хувийн өсөлттэй гарсан байна. Цэвэр борлуулалтын орлого өмнөх оны мөн үетэй харьцуулбал 12 хувиар өсч, 108.4 тэрбум төгрөгт хүрчээ. Улмаар хагас жилийн хугацаанд улсын төсөвт нийт 60.8 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна.

Эхний хагас жилд нийт 7.9 сая ам.доллар буюу 19.1 тэрбум төгрөгийн зээлийг төлж барагдуулсан бөгөөд оны сүүлийн хагас жилд мөн дүнтэй зээлийг төлөх төлөвлөгөөтэй ажиллаж байгааг "АПУ" ХК-ийн удирдлагууд хэллээ.


www.montsame.mn