by

АМ.ДОЛЛАРЫН АЛБАН ХАНШ 2456.78 НЭГЖИД ХҮРЛЭЭ 2017-09-17


Монголбанкнаас зарласан ам.долларын албан ханш 2456.78 нэгжид хүрлээ. Ингэснээр есдүгээр сар гарснаас хойш төгрөгийн ханш ам.долларын эсрэг 25 орчим нэгжээр сулраад байна. Ийнхүү төгрөгийн ханш бусад голлох валютуудын эсрэг суларч байгааг зарим шинжээчид улс төрийн орчин дахь тогтворгүй байдалтай холбон тайлбарлаж байгаа юм. Учир нь өнгөрсөн долоо хоногт Засгийн газар огцорсноос хойш ам.долларын албан ханш 13 гаруй нэгжээр чангарч, эсрэгээр төгрөгийн ханш сулраад байна.
http://www.bloombergtv.mn