by

АВСТРАЛИ УЛС 2017 ОНД 301 ТОНН АЛТ ОЛБОРЛОЖЭЭ 2018-03-09


Австралийн алт олборлолт сүүлийн 18 жилийн дээд түвшинд хүрсэн байна. 2017 онд тус улс нийт 301 тонн алт олборлосон нь дундаж үнээр тооцоход 16 тэрбум австрали доллараар үнэлэгдэнэ гэж “Surbiton Associates” мэдээллээ. Хамгийн хямд өртгөөр үйл ажиллагаа явуулдаг Австралийн алт олборлогчдын ашиг сүүлийн жилүүдэд нэмэгдэж олборлолт нь өссөн байна. Долларын ханш австрали долларын эсрэг чангарч, хайгуулын салбарын хөрөнгө оруулалт нэмэгдсэн нь үүнд нөлөөлсөн гэж үзсэн байгаа аж.

http://www.bloombergtv.mn