by

ЯПОНЫ ЭДИЙН ЗАСАГ ТЭЛЖ БАЙНА 2017-10-03


Японы үйлчилгээний салбарын худалдан авагч менежерүүдийн индекс есдүгээр сард 51 нэгж болж өмнөх сарынхаас бага зэрэг буурсан байна. Гэхдээ энэ үзүүлэлт 50 нэгж давсан тохиолдолд эдийн засаг тэлж байгааг илтгэх сайн үзүүлэлт гэж тооцдог аж. Японы үйлчилгээний салбарын бизнесийн өсөлт өнгөрсөн сард бага зэрэг саарсан. Шинэ бизнес төслүүдийн явц, идэвх суларсан нь үүнд нөлөөлсөн байна. Харин шинэ ажлын байрны тоо тогтвортой өссөөр байгааг санхүүгийн үйлчилгээний "IHS Markit"-ийн шинжээчид онцолжээ.
http://www.montsame.mn