“Хөрөнгө Оруулагч Үндэстэн” хаалттай хувьцаат компани (цаашид Үндэстэн гэх)-йн хувьцаа эзэмшигчдийн анхдугаар хурал 2016 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Корпорэйт Конвэншн Сэнтрд амжилттай болж өндөрлөлөө.
Хөрөнгө Оруулагч Үндэстэн хаалттай хувьцаат компанийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг шинээр нэгдсэн хѳрѳнгѳ оруулагчдад зориулж олон нийтийн хөрөнгө оруулалтын санаачлагын тухай дэлгэрэнгүй танилцуулгыг хийж хурлыг эхлүүлсэн болно.
Хувьцаа эзэмшигчдийг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, багийн уур амьсгалыг бүрдүүлэх, мэдээллийн урсгалыг үр ашигтай болгох, шийдвэр гаргах явцад хувьцаа эзэмшигч бүрийн оролцоог хангах зорилгоор Үндэстэн аравтын аргачлалаар хуваарилагдаж, аравт, зуутын Холбогч нарыг үүсгэн байгуулах хурлаасаа сонгон томилсон нь компанийн засаглалыг шинэ түвшинд гаргаж ирснийг энэ удаагийн хурал харууллаа.
Хурлын үеэр компанийн нийт 665 хувьцаа эзэмшигчдэд хувьцаа эзэмших эрхийн гэрчилгээг гардуулж, 1 дүгээр сарын 9-ний өдрийн үүсгэн байгуулах хурлаас томилогдсон түр Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга, хатагтай Ж.Оюунгэрэл Үндэстнийг хаалттай хувьцаат компани хэлбэрээр улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээгээ авсан тухай дуулгаад энэ хугацаанд хийгдсэн ажлыг хөрөнгө оруулагчдад тайлагнав.
Үндэстэн санхүүгийн ил тод байдлыг анхнаасаа хангаж дэлхийн шилдэг тавд багтдаг БДО Аудит компаниар хийлгэсэн аудитын тайланг хурлаар танилцуулав.
Гүйцэтгэх удирдлага цаашдын хѳрѳнгѳ оруулалтын боломж, хийгдэх ажил, санхүүгийн салбарт хүчтэй, мэдрэмжтэй, чадварлаг тоглогч болж ажиллах тухай танилцуулга хийж, хуралд оролцогсод асуулт, хариулт, санал шүүмжлэл өрнүүлэн хурлын уур амьсгал бүтээлч байдалд үргэлжиллээ.
Компанийн 2016 оны тѳсѳв, ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг батлах, нэгж хувьцааны үнэлгээг шинэчлэн тогтоох зэрэг чухал асуудлыг санал хураах хэлбэрээр явуулж, хэлэлцэн баталснаар хурлын албан ёсны хэсэг ѳндѳрлөв.
“Манай улсын санхүүгийн байгууллагууд маш цөөхөн хувьцаа эзэмшигчидтэй, тэдний тухай мэдээллийг олж авахад хүнд байдаг. Харин Хөрөнгө Оруулагч Үндэстэн нь хамгийн нээлттэй, ил тодоор үйл ажиллагаагаа эхлүүлэн олон хүний итгэл дээр тулгуурлаж, оролцсон хүн бүр бодитоор хөрөнгө оруулсан компани учраас Монголын санхүүгийн салбарын ирээдүйг тодорхойлж, хөрөнгийн зах зээлийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулах болно гэдэгт итгэл төгс байна. Ард Санхүүгийн Нэгдлийн бүрэлдэхүүнд 12 компани үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ компаниудын үйл ажиллагааг улам идэвхжүүлэх, ард иргэддээ банкны, даатгалын компанийн хувьцааг эзэмших боломжийг өнөөдрийн хурлаас олгоод явахаар боллоо. Хувьцаа эзэмшигчид бидний цаашдын төлөвлөгөөг дэмжиж байна” гэж Хѳрѳнгѳ Оруулагч Үндэстэн ХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг онцлон хэлэв.
Хувьцаа эзэмшигчид дундаас удирдлага, зохион байгуулалт, бүтээлч үйл ажиллагаагаараа шалгарсан шилдэг зуут, аравтын Холбогч, шилдэг хувьцаа эзэмшигчийг тодруулж, Хѳрѳнгѳ Оруулагч Үндэстний бэлэгдэл болох Хѳх чонын дүрс бүхий тэмдгийг дурсгав.
Та бүхэн “Хөрөнгө Оруулагч Үндэстэн” ХК-ийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар холбогдож авна уу:
Хаяг: Ард Санхүүгийн Нэгдлийн байр, Ерөнхий сайд Амарын гудамж, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Улаанбаатар хот, Монгол Улс
Ерөнхий мэдээллийг: 11-321899
И-мэйл хаяг: info@investornation.mn, info@ganhuyag.com
Хөрөнгө Оруулагч Үндэстэн