ХӨРӨНГИЙН БИРЖИЙН АРИЛЖААГААР 11 КОМПАНИЙН ХУВЬЦАА ӨСЛӨӨ 2017-09-12
Өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар зах зээл дээр 75,715 ширхэг үнэт цаас арилжигдаж, 119.26 сая төгрөгийн гүйлгээ хийгдлээ. Хувьцааны ангилалын хувьд I ангилалд 5 компанийн 41,467 ширхэг хувьцаа 43.92 сая төгрөгөөр, II ангилалд 14 компанийн 25,742 ширхэг хувьцаа 23.97 сая төгрөгөөр, III ангилалд 4 компанийн 8,006 ширхэг хувьцаа 1.37 сая төгрөгөөр зарагдав. Салбарын үзүүлэлтээр Хүнсний салбарын хувьцаа тоо ширхэгийн 53.21%-ийг, Уул уурхайн салбарын хувьцаа үнийн дүнгийн 29.71%-ийг эзэлсэн байна.
http://www.mse.mn