Хүндэт хувьцаа эзэмшигч та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.
Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн ТУЗ-ийн эчнээ санал хураалтаас хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр зарлан хуралдуулах тухай шийдвэр гарлаа. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын хэлэлцэх асуудалд дараах асуудлуудыг оруулахаар шийдвэрлэсэн болно.
- 2015 оны үйл ажиллагааны тайлан
- 2015 оны аудитлагдсан санхүүгийн тайланг батлах тухай
- Бусад
Иймд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Пүрэв гаригт 10 цагаас Техник Технологийн Дээд Сургуулийн байранд болох тул та хуралдаа идэвхтэй оролцоно уу.
Хуралд оролцох хувьцаа эзэмшигчдийн бүртгэл Ард Санхүүгийн Нэгдлийн байранд 2016 оны 3 сарын 31-нд явагдах болно. Хурлын материалуудыг 2016 оны 3 сарын 25-наас цахим хэлбэрээр хүргүүлэх бөгөөд Ард Санхүүгийн Нэгдлийн байранд ирж авах боломжтой.
Холбогдох асуулт байвал ТУЗ-ийн нарийн бичиг Ө.Батсайханд batsaihan.u@ardholdings.com хаягаар ирүүлнэ үү.
Хүндэтгэсэн,
Ч.Ганхуяг
Гүйцэтгэх захирал