by

ХУВЬЦААТАЙ ХҮҮХЭД ХӨТӨЛБӨРИЙН УРАМШУУЛАЛ ҮРГЭЛЖИЛНЭ 2018-08-06

Пресс РилизУлаанбаатар хот

Хүүхдэд зориулан урт хугацааны хөрөнгө оруулалт хийх нь хамгийн тохиромжтой бөгөөд санхүү, хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүнээс өгөөж хамгийн өндөр байх боломжтой нь хувьцаа юм. Иймд Ард Санхүүгийн Нэгдэл нь Хувьцаатай хүүхэд хөтөлбөрийг санаачилж, ирээдүй болсон бяцхан үрсдээ зориулан урт хугацааны хөрөнгө оруулалт хийж эхлэхийг уриалж байгаа билээ.

Уг хөтөлбөрийн хүрээнд өнгөрөгч 7 сарын 7-10-ны өдрүүдэд Улсын их баяр наадмын бэлэг болгон Ардын хувьцааг авсан хүүхэд бүрт 10 ширхэг хувьцаа бэлэглэж, 4 хоногийн хугацаанд 300 орчим хүүхэд хувьцаа эзэмшигч болжээ. Урамшуулалт аян цөөн өдөр үргэлжилсэн тул сонирхсон иргэд, харилцагч нар хамрагдаж чадаагүйгээ илэрхийлж, Хувьцаатай хүүхэд хөтөлбөрийн урамшууллыг ийнхүү дахин зарлаж байна.

Энэ удаа 8 сарын 1-ээс 9 сарын 1-ний өдрүүдэд Ард Санхүүгийн Нэгдэл, Жинст Увс (Хөрөнгө Оруулагч Үндэстэн), Монгол Шуудангийн хувьцаа эзэмшигчид хүүхэддээ Ард Санхүүгийн Нэгдлийн хувьцаанаас хамгийн багадаа ₮100,000-д авсан тохиолдолд 10 ширхэг хувьцаа бэлэглэх юм.

Ардын хувьцааны үнэлгээ өнгөрсөн 13 жилийн хугацаанд 30,000 орчим хувиар өссөнөөр анхлан хөрөнгө оруулсан ₮5 сая ₮1.5 тэрбум болжээ.

Ард Холдингс нь санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ард Холдингсын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ГөүПей, Номын Хишиг, КриптоҮндэстэн зэрэг компани багтаж байна. Хөрөнгө Оруулагч Үндэстэн нь Жинст Увс ХК-тай нэгдсэнээр Монголын Хөрөнгийн Бирж дээр бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани болсон бөгөөд Ард Холдингсын өмчлөлд бүртгүүлсэн маркетингийн брэнд юм.

Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй манай хөрөнгө оруулалттай компаниуд:
-MNP (05412) Монгол Шуудан ХК
-JIV (03262 ) Жинст Увс (Хөрөнгө Оруулагч Үндэстэн) ХК

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Ард Холдингсийн байр, 2 давхар w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх

Шангри-Ла дахь салбарын хаяг: Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Олимпын гудамж, 19A-C, Шангри-Ла Худалдааны Төв, 1 давхар w3w: хөтөч.лугших.бүтээлчид

Сэнтрал Тауэр дахь салбарын хаяг: Сүхбаатар дүүрэг 8, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай 2, Сэнтрал Тауэр, 1 давхар w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх

Холбоо барих утас: 7707-8080, 77078181, 77078282

И-мэйл хаяг: info@ardholdings.com

Вэб сайт: www.ardholdings.com


Хүчтэй.Хамтдаа