Нийслэл хотод бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн үүсгэл санаачилгаар Улаанбаатар хотын Худалдааны Танхим (УБХТ) нь 2015 онд байгуулагдан, үйл ажиллагаагаа явуулж эхлээд тав дахь жилээ угтаж байна. УБХТ нь нийслэлийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, хөгжлийн бодлого боловсруулахад бизнесийн төлөөллийн оновчтой санал санаачлагыг эрх бүхий байгууллагуудад хүргэх зорилготой ажилладаг юм.
Танхимыг Удирдах зөвлөлийн гишүүд 2 жилийн хугацаатай ээлжлэн удирддаг бөгөөд анхны Ерөнхийлөгчөөр М-Си-Эс Группын Ерөнхийлөгч Ж.Од, хоёр дахь Ерөнхийлөгчөөр Петровис ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл нар тус тус ажилласан.
Энэ удаагийн УБХТ-ын Удирдах Зөвлөлийн ээлжит хурлаас Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг тус Танхимын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Тэрбээр нийслэл хотыг цэвэр цэмцгэр, аюулгүй, иргэдийн тав тухтай ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Ардын цахим мэдээ
- 202507/09 Ард, Монгол Шуудан стратегийн хамтын ажиллагаагаа өргөтгөж, санхүүгийн хүртээмжийг 21 аймаг, 330 сумд бүрэн хангах боллоо
- 202507/09 Ухаалаг хот төслийн хамрах хүрээ өргөжиж, Ажнай Корпораци стратегийн түншээр нэгдлээ
- 202506/20 Хөрөнгө Оруулагч Үндэстэн: Дархан, Сэлэнгэ, Булган, Эрдэнэт, Хэнтий, Багануур, Сайншанд, Чойр хотуудад ажиллана
- 202506/13 Ард Санхүүгийн Нэгдэл ХК 4,335,026 ширхэг хувьцаагаа амжилттай халааслалаа.
- 202506/13 Хөрөнгө Оруулагч Үндэстэн – Европ: Бизнес Тур 5 ӨДӨР – 5 ХОТ – 130 ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ
- 202506/12 АрдКап 2025 Спорт наадам зохион байгуулагдлаа
- 202505/27 Монгол – Австрийн хамтрал ухаалаг, ногоон хот байгуулна