ТӨВ БАНК: МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ VIII САРД 3.8 ХУВИАР ӨСӨЖ, 14.5 ИХ НАЯД ТӨГРӨГ БОЛСОН 2017-10-03
Мөнгөний нийлүүлэлт найм дугаар сард 3.8 хувиар өсөж, 14.5 их наяд төгрөг болсон талаар Монгол банк мэдээллээ. М2 мөнгөний жилийн өсөлт өнгөрсөн сард 23.8 хувь байсан бол наймдугаар сарын эцэст 27.7 хувь болжээ. Жилийн өсөлтийн дийлэнх хувийг төгрөгийн хадгаламж бүрдүүлсэн хэвээр байна. Харин валютын харилцахын мөнгөний өсөлтөд үзүүлэх хувь хэмжээ сүүлийн хоёр сар дараалан өссөн бол валютын хадгаламжийнх буурчээ.
http://www.bloombergtv.mn