САНГИЙН ЯАМ АРИЛЖААНЫ ЗАХ ЗЭЭЛД 260 МЯНГАН ҮНЭТ ЦААС НИЙЛҮҮЛЭВ 2017-09-13
Сангийн яам арилжааны зах зээлд 260,369 ширхэг үнэт цаас нийлүүллээ.Тодруулбал 12 долоо хоногийн хугацаатай 22 тэрбум төгрөгийн үнэт цаас, 39 долоо хоногийн 8.31 тэрбум төгрөгийн үнэт цаас, 156 долоо хоногийн 7.27 тэрбум төгрөгийн худалдан авах захиалга иржээ. Дашрамд дурдахад “Хуралдай” бонд есдүгээр сарын зургааныг хүртэл өсөлттэй байсан бол бондын ханш есдүгээр сарын наймны өдөр огцом буурчээ. Энэхүү бууралтыг Засгийн газар огцорсонтой холбоотой хэмээн мэргэжилтнүүд хэлж байна. Харин “Чингис” бондын ханш сүүлийн хагас жил орчмын хугацаанд тогтвортой байгаа юм.
http://www.montsame.mn