2017-09-06
ОХУ-ын Төв банк арилжааны банкнуудыг санхүүгийн хүндрэлээс гаргах шинэ механизм танилцуулснаа мэдэгдлээ. Энэ хүрээнд түр хугацааны бэлэн мөнгөний хомсдолд орсон банкнууд яаралтай үеийн тусламжийн хөтөлбөрт хамрагдах юм. Харин Төв банкнаас тухайн арилжааны банкны санхүүгийн тогтвортой байдал ба систем дэх ач холбогдлыг тооцож тусламжийн дүнг тогтоохоор болжээ. Арилжааны банкнуудад туслах энэхүү механизмыг өнгөрсөн долоо хоногт "Bank Otkritie"-ийг авсны дараа хэрэгжүүлэхээр болж байна. Өөрөөр хэлбэл томоохон зээлдүүлэгч банк санхүүгийн асуудалд орох үед авах ёстой арга хэмжээ зайлшгүй байх ёстой гэж үзжээ. Мөн "Bank Otkritie" нь ОХУ-ын банкны системд ач холбогдол бүхий томоохон банканд тусламж үзүүлсэн анхны тохиолдол болсон юм.
www.bloombergtv.mn
Ардын цахим мэдээ
- 202212/20 Ард Санхүүгийн Нэгдэл, Ард Даатгал, Амар Даатгал компаниуд хамтын ажиллагаа эхлүүллээ
- 202212/19 Ард Санхүүгийн Нэгдэл болон TomYo Edtech хамтын ажиллагаа эхлүүллээ
- 202212/16 Крипто Үндэстэн ХК түүхэн шийдвэр гаргалаа
- 202212/13 #БидИлүүБайжЧадна аяны хүрээнд Mонгол Улсын 1.3 сая хүүхдэд AARD хувьцаа олгохоор боллоо
- 202212/12 Ард Санхүүгийн Нэгдэл ХК 2022 оны Монголын шилдэг санхүүгийн нэгдэл компаниар нэрлэгдлээ
- 202212/06 #БидИлүүБайжЧадна аяны хүрээнд Ард Санхүүгийн Нэгдлийн (AARD) хувьцаа эзэмшигчдийн хүүхдүүддээ 5 ширхэг хувьцаа олгохоор боллоо
- 202212/02 Ард Санхүүгийн Нэгдэл #БидИлүүБайжЧадна аяны хүрээнд нийт ажиллагсдынхаа хүүхэд бүрт 10 ширхэг AARD хувьцаа олголоо