2017-09-06
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ОХУ-д хийж байгаа айлчлалын үеэр “Тавантолгой”-ийн нүүрсийг ОХУ-ын "Восточный" боомтоор дамжуулан зах зээлд гаргах талаар яригдав. Тухайлбал, “Дорнын эдийн засгийн форум”-д оролцож буй Ерөнхийлөгч Х.Баттулга Находка дахь "Восточный" боомтын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр ОХУ-ын талаас "Монгол Улсад тус боомтоос газар өгье. Тус боомт шиг боомт байгуулаад “Тавантолгой”-ийн нүүрсээ дэлхийн зах зээлд гаргах боломжтой" гэсэн саналыг албан ёсоор тавьсан гэж Ерөнхийлөгчийн Тамгын газар мэдээллээ. “Восточный” боомт нь Япон тэнгисийн Находкийн буланд Вранглерийн хоолойд оршдог ОХУ-ын хэмжээний төрөлжсөн далайн боомт бөгөөд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн “Приморье-1”олон улсын төмөр замын коридорын төгсгөлийн цэг юм. “Восточный” боомтоор 2017 оны эхний хагас жилийн байдлаар нийт 34.8 сая тонн ачаа тээвэрлэн өнгөрүүлжээ.
www.bloomberg.mn
Ардын цахим мэдээ
- 202311/01 Ард Санхүүгийн Нэгдэл Монголын үндэсний сошиал коммерс платформыг дэмжин ажиллахаар боллоо
- 202310/31 Ард Санхүүгийн Нэгдлийн ТУЗ-ийн Дарга Ганхуяг Solana Breakpoint 2023 Форумын тайзнаа илтгэгчээр уригдлаа
- 202310/30 Ард Санхүүгийн Нэгдлийн ТУЗ-ийн хараат бус түр гишүүнээр Роланд Нэш сонгогдлоо
- 202309/07 Ард Санхүүгийн Нэгдлийн Санхүү Эрхэлсэн Захирлаар Хүрэлбаатарын Билгүүн томилогдлоо
- 202307/25 Ард Санхүүгийн Нэгдэл нүүрстөрөгчийн хийг бууруулах дэвшилтэт платформд хөрөнгө орууллаа
- 202307/03 Ард Санхүүгийн Нэгдэл ХК нь БНХАУ-ын ТОП аж ажуйн нэгж Жиэн Лун Групптэй хамтын ажиллагаа эхлүүлэх санамж бичиг байгууллаа
- 202306/28 Ард Санхүүгийн Нэгдэл Жюү Жицүгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнийг дэмжин ажиллана