2017-07-20
Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хагаст өмнөх оны мөн үеэс тоо хэмжээний хувьд 2 дахин, үнийн дүнгээр 4 дахин өсөөд байна. Үндэсний Статистикийн Хорооны мэдээллээс харвал оны эхний зургаан сард нүүрсний экспорт 19.1 сая тонныг давж, 1 тэрбум 282.3 сая ам.долларын орлого олжээ.
Экспортолсон нүүрсний дийлэнхийг боловсруулаагүй, чулуун нүүрсний экспорт бүрдүүлжээ. Экспортын гол зах зээл БНХАУ-ын Засгийн газраас нүүрсний салбартаа авч хэрэгжүүлж байгаа бодлого эрэлтийг нэмэгдүүлж, энэ нь Монголын нүүрсний компаниудын үйл ажиллагаанд эергээр нөлөөлж байгаа юм.
Нүүрсний экспортын дийлэнх хэсгийг “Эрдэнэс Тавантолгой”-ийн экспорт бүрдүүлж байна. Зүүн болон баруун Цанхид олборлолт зэрэг явагдаж байгаагаас гадна экспортын үнээ өмнөх оны мөн үеэс харьцангуй нэмэгдүүлж чадсан байна. Тус компанийн мэдээлснээр I улиралд уурхайн амнаас нэг тонн нүүрсийг 60 орчим ам.доллараар борлуулж байсан бол долоодугаар сард зарласан тендерт борлуулах үнийг 69 ам.доллар болгоод байгаа юм. Мөн нүүрсний экспортын гол гарц болох Гашуунсухайтын боомтын нэвтрэлтийг сайжруулсан нь экспорт өсөхөд нөлөөлсөн гэж харж болохоор байна.
www.bloombergtv.mn
Ардын цахим мэдээ
- 202205/16 ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ҮНДЭСТЭН – АНХНЫ ХАМТЫН НЭЭЛТТЭЙ САН ҮҮСГЭН БАЙГУУЛАГДАЖ, НЭГЖ ЭРХЭЭ ОЛОН НИЙТЭД САНАЛ БОЛГОХ ГЭЖ БАЙНА.
- 202203/18 Булган-Ундрага ХК нэрээ өөрчилж, Крипто Үндэстэн ХК боллоо
- 202202/24 Ард Санхүүгийн Нэгдэл бизнес эрхлэгчдийг дэмжин ажиллахаар боллоо
- 202202/16 АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ 2021 ОНЫ УРЬДЧИЛСАН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА
- 202202/16 АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДЭДЭЭ НОГДОЛ АШИГ ТАРААНА
- 202112/29 Технологид хөрөнгө оруулагч оны онцлох компаниар Ард шалгарлаа
- 202112/16 Бид Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуультай Улс боллоо