by

МХБ-ИЙН ТОП-20 ИНДЕКСЭД АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ БОЛОН МАНАЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ 3 КОМПАНИ БАГТЖЭЭ 2020-01-15

Монголын Хөрөнгийн Биржийн ТОП-20 индексийн сагс шинэчлэгдсэнээр тус индексэд Ард Санхүүгийн Нэгдэл болон түүний хөрөнгө оруулалттай 3 компани багтсан болохыг хувьцаа эзэмшигчдэдээ дуулгахад таатай байна. МХБ-ийн "Үнэт цаасны үнийн индекс тооцох тухай" журмын дагуу үнэт цаасны зах зээлийн чиг хандлагыг тодорхойлогч гол үзүүлэлт болох ТОП-20 индексийн сагсыг жилд 1 удаа шинэчлэн тогтоодог. 2019 оны сагсад багтаж байсан 13 компани хэвээр үлдсэн бол 7 компани хасагдсан байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг МХБ-ийн веб сайтаас үзнэ үү. http://www.mse.mn/mn/news/7007

Ард Санхүүгийн Нэгдэл (Ард) нь санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ардын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ГөүПэй, Номын Хишиг, КриптоҮндэстэн, Дижитал Эксчэнж Монголиа (trade.mn), ЭмИСи Партнерс (ardshop.mn) зэрэг компани багтаж байна. Ард Апп, Ард Дижитал Банкинг, ГөүПэй, АрдКойн нь Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технологи дээр суурилсан цахим бүтээгдэхүүн юм

Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй манай хөрөнгө оруулалттай компаниуд:

  • MSE : AARD (03260) Ард Санхүүгийн Нэгдэл (хуучнаар Жинст-Увс ХК/Хөрөнгө Оруулагч Үндэстэн)
  • MSE : AIC (05480) Ард Даатгал ХК
  • MSE : ADB (05509) Ард Кредит ББСБ ХК
  • MSE : MNP (05412) Монгол Шуудан ХК

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Ерөнхий Сайд Амарын гудамж, Ард Холдингсын байр, 2 давхар. w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх
Сэнтрал Тауэр салбар: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Сүхбаатарын талбай 2. w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбоо барих утас: 7707 8080, 7707 8181, 7707 8282
И-мэйл хаяг : info@ardholdings.com
Вэб сайт: www.ardholdings.com