by

МОНГОЛБАНК: БОДЛОГЫН ХҮҮГ 12 ХУВЬД ХЭВЭЭР ХАДГАЛАХААР ШИЙДВЭРЛЭВ 2017-09-18


Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр хуралдаж, бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэр нь инфляцийг дунд хугацаанд зорилтот түвшний орчимд тогтворжуулах, улмаар макро эдийн засгийн дунд, урт хугацааны тогтвортой байдлыг хангах зорилттой нийцэж байгааг гэдгийг Төв банк онцолсон юм. Инфляци энэ оны наймдугаар сарын байдлаар таван хувьд хүрсэн бол цаашид эдийн засгийн өсөлт нэмэгдэж, инфляци дунд хугацаанд зорилтот найман хувь орчимд тогтворжих төлөвтэй байгааг Монголбанк мэдэгдлээ.
http://www.bloombergtv.mn