by

“ЖИНСТ УВС” ХК БОЛОН “АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ” ХААЛТТАЙ ХК-ИУД НЭГДЭЖ БУЙТАЙ ХОЛБООТОЙ ХУВЬЦАА ХӨРВҮҮЛЭХ ТООЦООЛОЛ 2019-08-21

“Жинст Увс” ХК болон “Ард Санхүүгийн Нэгдэл” хаалттай ХК-иуд нэгдэж, компаниа өөрчлөн зохион байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд 2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаараа нэгдэх гэрээ, журмаа баталсан болно. Нэгдэх гэрээ болон журмын дагуу “Жинст Увс” ХК-ийн нэгж хувьцааны үнийг 1,858 төгрөг, “Ард Санхүүгийн Нэгдэл” хаалттай ХК-ийн нэгж хувьцааны үнийг 2,912 төгрөг байхаар тохирч, “Ард Санхүүгийн Нэгдэл” хаалттай ХК-ийн нэгж хувьцаа нь “Жинст Увс” ХК-ийн 1.56727664 ширхэг хувьцаанд хөрвөхөөр болсон байна.

Тодруулбал, “Ард Санхүүгийн Нэгдэл” хаалттай ХК-ийн 1,000 ширхэг хувьцаа эзэмшиж буй хувьцаа эзэмшигч хувьцаа хөрвүүлсний дараа “Жинст Увс” ХК-ийн 1,567.28 (бутархайгаас 2 оронг бүхэлчилж авсан) ширхэг хувьцааг эзэмших юм. Мөн хувьцаа хөрвүүлэх үйл ажиллагааны явцад үүсэх бутархай хувьцааг нэгдэх гэрээ болон журмаар олгосон эрхийн хүрээнд “Жинст Увс” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс эргүүлж худалдаж авахаар шийдвэрлэж, 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр 19/07 тоот тогтоол гаргасан ба нэгж хувьцааг эргүүлж худалдаж авах үнийг 1,858.79 (арилжааны сүүлийн 6 сарын жигнэсэн дундаж ханш) төгрөг гэж тогтоосон бөгөөд нийт 1,651.78 ширхэг хувьцааг 3,070,312.15 төгрөгөөр авахаар шийдвэрлэсэн байна. Энэхүү тогтоолын дагуу “Жинст Увс” ХК нь “Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв” ХХК-иар дамжуулан бутархай хувьцааг худалдан авч, холбогдох төлбөрийг хувьцаа эзэмшигчдийн үнэт цаасны дансанд шилжүүлсэн байна. Тодруулбал, хувьцаа хөрвүүлсний дараа “Жинст Увс” ХК-ийн 1,567.28 ширхэг хувьцааны бутархай хувьцаа болох 0.28 ширхэг хувьцааг “Жинст Увс” ХК нь эргүүлэн худалдаж авах бөгөөд үүний үр дүнд хувьцаа эзэмшигч нь үнэт цаасны дансандаа “Жинст Увс” ХК-ийн 1,567 ширхэг хувьцаа, 520.46 төгрөгийн үлдэгдэлтэй болох юм.

“Жинст Увс” ХК нь нэгдэж өөрчлөн зохион байгуулагдахдаа компанийн оноосон нэрээ “Ард Санхүүгийн Нэгдэл” ХК болгон өөрчилж Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр бүртгүүлсэн тул хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж буй “Жинст Увс” ХК үнэт цаасны нэр “Ард Санхүүгийн Нэгдэл” ХК, хувьцааны арилжааны үсгэн код “AARD” болсныг мэдэгдэж байна.

Холбогдох мэдээллийг “Ард Секюритиз ҮЦК” ХХК-иас авна уу:

Утас: 91102700, 99072684, 77078282
Хаяг: Монгол Улс, Сүхбаатар дүүрэг, Ерөнхий Сайд Амарын гудамж, Ард Холдингсийн байр, 2 давхар