by

БНХАУ-ЫН ТӨВ БАНК ЮАНИЙН ХАНШИЙГ ДЭМЖИХ ЖУРМАА ЦУЦЛАВ 2017-09-19


БНХАУ-ын Төв банк юанийн ханшийг дэмжих хоёр журмаа цуцалсан байна. Үүнд, валютын форвард хэлцлийн өртгийг дээшлүүлэх, Хонгконг болон бусад оффшор төвүүдэд хадгалж буй нөөцийнхөө зарим хэсгийг юаниар байршуулах журмууд багтжээ. Үүгээрээ тус улс валютын ханшийн хяналтаа сулруулж байгаа юм. Он гарснаас хойш юанийн ханш 6.9 хувиар өсөөд байгаа нь өнгөрсөн оныхоос давсан үзүүлэлт болжээ. БНХАУ-ын Төв банкны хувьд ам.доллартай харьцах юанийн ханшийн өөрчлөлтийг хоёр хувьд барих бодлого баримталж байгаа аж.
http://www.bloombergtv.mn