Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2023 оны 3 сарын 17-ны өдрийн 23/05 тоот тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуралдах тухай зарлаж байна.
Компанийн оноосон нэр: Ард Санхүүгийн Нэгдэл ХК (AARD)
Хурал хуралдуулах газар: Улаанбаатар хот, Сүхбаатар Дүүргийн, 8-р хороо, Бага тойруу 1, А.Амарын гудамж 2, Нийслэлийн Соёлын төв өргөөнд
Огноо: 2023 оны 4 сарын 29-ний өдрийн 16:00 цагт
Санал өгөх хэлбэр: Ард Апп (Ard App) болон цаасаар саналаа өгнө.
2023 оны 4 сарын 29-ний өдөр хуралд оролцох боломжгүй хувьцаа эзэмшигчид урьдчилсан санал өгөх боломжтой. Саналыг Ард Секюритиз ҮЦК ХХК компанийн Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал Тауэр, 17 давхар хаягаар дамжуулан авах ба саналын хуудас хүлээн авах сүүлийн хугацааг 2023 оны 4 сарын 28-ний өдрийн 14:00 цагаар тасалбар болгоно.
Хурлын хэлэлцэх асуудал:
- Компанийн 2022 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг танилцуулах;
- Ногдол ашиг хуваарилах эсэх тухай ТУЗ-ийн шийдвэрийг танилцуулах;
- Компанийн 2022 оны санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангийн талаарх Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэн батлах (саналын хуудас);
- ТУЗ-ийн үйл ажиллагааны тайланг танилцуулах;
- ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох (саналын хуудас);
- Компани өөрийн гаргасан хувьцааг зах зээлээс худалдан авах тухай (саналын хуудас);
- ТУЗ-ийн үйл ажиллагааны төсөв батлах тухай (саналын хуудас)
Бүртгэлийн өдөр: 2023 оны 4 сарын 7-ны өдөр
Хуралд бэлтгэх явцад Хувьцаа эзэмшигчдийн танилцаж болох баримт бичгийн жагсаалт:
- Компанийн 2022 оны үйл ажиллагааны болон санхүүгийн аудитлагдсан тайлан;
- Компанийн 2022 оны санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлт
- Хурлаар хэлэлцэх асуудалд санал өгөх саналын хуудасны загвар;
- Хувьцаа эзэмшигчдийн хурлын дэг;
- Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолын төсөл.
Хувьцаа эзэмшигч та 2023 оны 3 сарын 27-ны өдрөөс хойш ажлын өдрүүдэд ажлын цагаар өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компанид хандах, эсхүл www.ardholdings.com цахим хуудсаар зочлон хурлын материалтай танилцах боломжтой.
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал Тауэр, 17 давхар
Утас: 7700 3322
ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС