by

АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД 2019-08-21

Ард Санхүүгийн Нэгдэл ХК нь Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2019 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 19/11 тоот тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн эчнээ санал хураалт явуулах тухай зарлаж байна.

Эчнээ санал хураалтаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Үүнд:

  1. Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүдийг томилох тухай;

Хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөрийг: 2019 oны 8 дугаар сарын 31 байхаар тогтов.

Бэлтгэх явцад Хувьцаа эзэмшигчдийн танилцаж болох баримт бичгийн жагсаалт:

  1. ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүнд нэр дэвшигчдийн танилцуулга.

Эчнээ санал хураалтыг 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэл явуулна. Хувьцаа эзэмшигч Та бүхэн саналаа итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан өгөх боломжтой ба брокер дилерийн компаниудаар дамжуулан санал авах хуудсаар саналаа өгөх боломжтой.

Мөн Та бүхэн 8 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд Сүхбаатар дүүрэг, Ерөнхий сайд Амарын гудамж-2, Ард Санхүүгийн Нэгдлийн байр, 2 давхар хаягаар болон үнэт цаасны компаниудаар дамжуулан эчнээ санал хураалтын материалтай танилцах боломжтой.

Эчнээ саналын талаар дэлгэрэнгүй мэдээллийг компанийн байранд ирж болон эчнээ санал хураалт зохион байгуулах комиссын утсаар холбоо барьж авна уу.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, Ерөнхий сайд Амарын гудамж-2, Ард Санхүүгийн Нэгдлийн байр, 2 давхар
Утас: 7707 8080, 9944 1747
Имэйл хаяг: info@ardholdings.com    

ЭЧНЭЭ САНАЛ ХУРААЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС