by

Ард Санхүүгийн Нэгдэл Харанга хамтлагийн 35 жилийн ойн тоглолтыг ивээн тэтгэхээр боллоо 2024-08-16

web haranga

 

Улаанбаатар хот, 2024-08-15- Монголын урлагт 35 жилийн турш рок хөгжмийн түүхийг бичиж, бүтээж яваа Монгол Улсын Төрийн Соёрхолт, Анхны рок хамтлагуудын нэг Харанга хамтлагийн ойн баярын тоглолтод Ардын хамт олон ивээн тэтгэгчээр оролцохоор боллоо. 

Уг хамтын ажиллагааны хүрээнд: 1,000 Ардын Эрхээ дүүргэсэн Түмэн Ардын гишүүд билетээ аппаараа захиалбал билет тутамд ₮10,000 тэнцэх ардкойны буцаан олголт + 1 билет бэлэглэх бол 1,000 Ардын Эрхээ цуглуулаагүй, Түмэн Ардын гишүүн болоогүй байсан ч Ард Аппынхаа мини апп цэсэд байрших Ticket.mn-с авсан тасалбар тутамд ₮10,000 тэнцэх ардкойн буцаан олголт өгөхөөр болов.

Тасалбараа Ард Аппаар авахад хуваан төлөх боломж, ардкойноо ашиглан үнийн дүнгээс хөнгөлүүлэхээс гадна бүтэн төлөлт хийсэн ч ардкойны урамшуулалтай. 

Ард Санхүүгийн Нэгдэл нь Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох эрхэм зорилгынхоо хүрээнд санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийдэг Монголын тэргүүний Финтек компани юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Ард Санхүүгийн Нэгдэл ХК

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал Тауэр, 17 давхарт w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх

Холбогдох утас: 7700 3322

И-мэйл хаяг: info@ardholdings.com

Вэбсайт: ardholdings.com