by

АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ НЭЭЛТТЭЙ КОМПАНИ БОЛЖ, ХУВЬЦААНЫ АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ 2019-08-08

Санхүүгийн Зохицуулах Хорооны 2019 оны 5 сарын 8-ны өдрийн хурлаар Жинст Увс ХК (MSE: JIV) болон Ард Санхүүгийн Нэгдэл хаалттай хувьцаат компаниудыг нэгдэхийг зөвшөөрсөн шийдвэр гарсан билээ. Шийдвэр гарснаас хойш компанийн нэр солих, хувьцаа эзэмшигчдийн хувьцааг хөрвүүлэх, арилжааны тикер солих гэх мэт техникийн ажлууд хийгдсэнээр нэгдсэн компани нь Ард Санхүүгийн Нэгдэл нэрээр үйл ажиллагаа явуулан, Монголын Хөрөнгийн Бирж дээр MSE: AARD симболтой арилжаалагдах болж, хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн мэндэллээ.

Ард Санхүүгийн Нэгдэл ХК нь 4,000 гаруй хувьцаа эзэмшигчидтэй бөгөөд 20 орчим компанид хөрөнгө оруулалт хийсэн байна. Үүнээс 3 нь нээлттэй хувьцаат компани ба 6 нь тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулдаг юм. Ийнхүү нэгдэх замаар нээлттэй компани болсноор бидний олон жилийн өмнө эхлүүлсэн Хөрөнгө Оруулагч Үндэстэн хөдөлгөөний ажил биеллээ олж, санхүүгийн бүх төрлийн үйлчилгээ үзүүлдэг, иргэн бүр хувьцааг нь эзэмших боломжтой үндэсний санхүүгийн холдинг компани боллоо.

Ард Холдингс нь санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ард Холдингсын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ГөүПэй, Номын Хишиг, КриптоҮндэстэн, Дижитал Эксчэнж Монголиа (trade.mn), ЭмИСи Партнерс (ardshop.mn) зэрэг компани багтаж байна. Ард Апп, Ард Дижитал Банкинг, ГөүПэй, АрдКойн нь Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технологи дээр суурилсан цахим бүтээгдэхүүн юм.

Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй манай хөрөнгө оруулалттай компаниуд:

  • MSE: AARD (03260) Ард Санхүүгийн Нэгдэл ХК (хуучнаар Жинст-Увс ХК/Хөрөнгө Оруулагч Үндэстэн)
  • MSE: AIC (05480) Ард Даатгал ХК
  • MSE: ADB (05509) Ард Кредит ББСБ ХК
  • MSE: MNP (05412) Монгол Шуудан ХК

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Ард Холдингсын байр, 2 давхар. w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх
Сэнтрал Тауэр салбар: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Сүхбаатарын талбай-2. w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбоо барих утас: 7707-8080, 7707-8181, 7707-8282
И-мэйл хаяг: info@ardholdings.com
Вэб сайт: www.ardholdings.com