by

АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ НЬ МОНГОЛ ШУУДАН ХК-ИЙН 3.6 ХУВИЙГ НЭМЖ АВЛАА 2019-11-29

Монгол Улсын Их Хурал, Засгийн Газрын холбогдох шийдвэрийн дагуу Монгол Шуудан ХК-ийн хувьчлал 2016 оны нэгдүгээр сард Монголын Хөрөнгийн Биржээр явагдахад Ард Санхүүгийн Нэгдэл (Ард Холдингс) ХК нь тус хувьчлалд оролцож, Монгол Шуудан компанийн 17.4 хувийг худалдан авсан юм. Түүнээс хойш тус байгууллагууд амжилттай хамтран ажиллаж иргэдэд шуудангийн салбараар дамжуулан санхүүгийн үйлчилгээ авах бололцоог нээж ѳгсѳн юм.

Харин энэ оны 11-р сарын 29-нд Ард Санхүүгийн Нэгдэл нь Монгол Шуудангийн хувьцааны (MNP) 3.6 хувь буюу 3.6 сая ширхэг хувьцааг худалдан авах гэрээг байгуулав. Ингэснээр бид нийт хувьцааны 31 хувийг эзэмших болсон ба төр 66 хувьтай, үлдэх хувь нь хөрөнгийн бирж дээр жижиг хувьцаа эзэмшигчдийн эзэмшилд байна.

Монгол Шуудангийн хувьд транзит тээврийн гэрээгээ Оросын Шуудантай эцэслэн байгууллаа. Иймээс оны сүүлийн саруудад орлогын хэмжээ нь эрс өсөх нөхцөл бүрдсэн гэж үзэж байна.

Ард Холдингс нь санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ард Холдингсын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ГөүПэй, Номын Хишиг, КриптоҮндэстэн, Дижитал Эксчэнж Монголиа (trade.mn), ЭмИСи Партнерс (ardshop.mn) зэрэг компани багтаж байна. Ард Апп, Ард Дижитал Банкинг, ГөүПэй, АрдКойн нь Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технологи дээр суурилсан цахим бүтээгдэхүүн юм.

Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй манай хөрөнгө оруулалттай компаниуд:

  • MSE:MNP (05412) Монгол Шуудан ХК
  • MSE:AIC (05480) Ард Даатгал ХК
  • MSE:ADB (05509) Ард Кредит ББСБ ХК
  • MSE:JIV (03262) Жинст-Увс ХК (Хөрөнгө Оруулагч Үндэстэн)

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Ард Холдингсын байр, 2 давхар. w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх
Сэнтрал Тауэр салбар: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Сүхбаатарын талбай-2. w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбоо барих утас: 7707 8080, 7707 8181, 7707 8282
И-мэйл хаяг: info@ardholdings.com
Вэб сайт: www.ardholdings.com