by

АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА 2020-02-19

Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл компанийн 2019 оны үйл ажиллагаа, санхүүгийн тайлангийн үр дүнг хэлэлцээд 2019 оны нийт ашгаас 12.65 хувь буюу 1 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгаар хуваарилахаар шийдвэрлэлээ. Нэгж хувьцаанд ногдох ашгийн хэмжээ 34.95 төгрөг байгаа бөгөөд 6 сарын 30-ны дотор “Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв” ХХК-ар зуучлуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар болсон байна. Мөн Ардын хөрөнгө оруулалттай Ард Даатгал ХК 850 сая төгрөг, Ард Кредит ББСБ ХК 1.184 тэрбум төгрөг, харин Монгол Шуудан ХК 331 сая төгрөгийн ногдол ашиг тус тус хуваарилахаар болжээ. Ард нь хувьцаа эзэмшигчдийн хурлыг 2020 оны 4 сарын 25-ны өдөр хуралдуулахаар тогтсон байна.

Ард Санхүүгийн Нэгдэл (Ард)-нь санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ардын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ГөүПэй, Номын Хишиг, КриптоҮндэстэн, Дижитал Эксчэнж Монголиа (trade.mn), ЭмИСи Партнерс (ardshop.mn) зэрэг компани багтаж байна. Ард Апп, Ард Дижитал Банкинг, ГөүПэй, АрдКойн нь Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технологи дээр суурилсан цахим бүтээгдэхүүн юм.

Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй манай хөрөнгө оруулалттай компаниуд:

  • MSE: AARD (03260) Ард Санхүүгийн Нэгдэл ХК (хуучнаар Жинст-Увс ХК/Хөрөнгө Оруулагч Үндэстэн)
  • MSE: AIC (05480) Ард Даатгал ХК
  • MSE: ADB (05509) Ард Кредит ББСБ ХК
  • MSE: MNP (05412) Монгол Шуудан ХК

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Ерөнхий Сайд Амарын гудамж, Ард Холдингсын байр, 2 давхар. w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх
Сэнтрал Тауэр салбар: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Сүхбаатарын талбай 2. w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбоо барих утас: 7707 8080, 7707 8181, 7707 8282
И-мэйл хаяг : info@ardholdings.com
Вэб сайт: www.ardholdings.com