by

АРД САНХҮҮГИЙН НЭГДЛИЙН ТУЗ-ИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО 2019-12-04

Ард Санхүүгийн Нэгдэл (Ард)-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ээлжит хурал 12 дугаар сарын 2-ны өдөр хуралдаж хэтийн төлөвлөгөө, 2020 оны үйл ажиллагааны төсвийг баталлаа.

Хурлаар Ардын компаниуд 3-р улирлын тайлан, 2020 оны төсөв, төлөвлөгөөгөө танилцуулж, чиглэл авлаа. Мөн хурлаар ТУЗ-ийн дэргэдэх Аудитын, Засаглал, Нэр Дэвшүүлэх болон Цалин Урамшууллын, Хөрөнгө Оруулалт, Санхүү, Эрсдэлийн хороодын гишүүд болон дарга нарыг баталлаа. 

Гүйцэтгэх захирал Ч. Ганхуяг ТУЗ-д хилийн чанадад үйл ажиллагаагаа өргөжүүлэх, Монголын банкны салбарт хөрөнгө оруулалт хийх стратегиа танилцуулснаар хөрөнгө босгох, хөрөнгө оруулалтыг удирдах зорилго бүхий Ардын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Ард Холдингс Интернэшнл ХХК” (англиар “Ard Holdings International LLC”)-ийг үүсгэн байгуулах шийдвэр гарч, энэхүү компанийн ТУЗ-ийг томилсон байна.

Мөн Санхүү эрхэлсэн захирал Б. Золбоо Ард Лайф ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх асуудлаар ТУЗ-д танилцуулга хийж, тэтгэврийн тогтолцооны шинэчлэлтэй холбогдуулан үйл ажиллагаагаа тэлэх зорилгоор 9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт нэмж хийх санал гаргасныг нь ТУЗ дэмжсэн байна.

Ард Холдингс нь санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ард Холдингсын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ГөүПэй, Номын Хишиг, КриптоҮндэстэн, Дижитал Эксчэнж Монголиа (trade.mn), ЭмИСи Партнерс (ardshop.mn) зэрэг компани багтаж байна. Ард Апп, Ард Дижитал Банкинг, ГөүПэй, АрдКойн нь Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технологи дээр суурилсан цахим бүтээгдэхүүн юм

Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй манай хөрөнгө оруулалттай компаниуд:

  • MSE : MNP (05412) Монгол Шуудан ХК
  • MSE : AIC (05480) Ард Даатгал ХК
  • MSE : ADB (05509) Ард Кредит ББСБ ХК
  • MSE : AARD (03262) Ард Санхүүгийн Нэгдэл (хуучнаар Жинст-Увс ХК/Хөрөнгө Оруулагч Үндэстэн)

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Ерөнхий Сайд Амарын гудамж, Ард Холдингсын байр, 2 давхар. w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх
Сэнтрал Тауэр салбар: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Сүхбаатарын талбай 2. w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбоо барих утас: 7707 8080, 7707 8181, 7707 8282
И-мэйл хаяг : info@ardholdings.com
Вэб сайт:
www.ardholdings.com