by

АРД САНХҮҮГИЙН НЭГДЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХАРИУЦСАН ЗАХИРЛААР Э.АМАРБАЯСГАЛАН ТОМИЛОГДЛОО 2020-01-22

Ард Санхүүгийн Нэгдэл (Ард)-ийн Хөрөнгө Оруулалт Хариуцсан Захирлаар Энхсайхан овогтой Амарбаясгалан томилогдсоныг Компанийн нарийн бичгийн даргын албанаас мэдэгдэж байна. Э.Амарбаясгалан нь Ардын хөрөнгө оруулалтын бодлогыг хэрэгжүүлж, хөрөнгө оруулалтын багцыг удирдахаас гадна стратегийн нэгдэх нийлэх ажлыг хариуцаж ажиллана.

Тэрбээр байгууллагын санхүүгийн удирдлага, хөрөнгө оруулалтын чиглэлээр 20 гаруй жил ажилласан туршлагатай бөгөөд Голомт Капитал, Ньюком Групп, Эм Ай Си Си компаниудад Гүйцэтгэх захирал, Санхүү эрхэлсэн захирлын албан тушаал хашиж байсан. Амарбаясгалан нь АНУ-ын Жоржиа их сургуульд Санхүүгийн чиглэлээр Бизнесийн Удирдлагын бакалаврын зэрэг, мөн Индиана их сургуульд Санхүү болон Шийдвэрийн Шинжлэх Ухаан чиглэлээр мастер цол хамгаалсан.

Ард Санхүүгийн Нэгдэл (Ард) нь санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ардын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ГөүПэй, Номын Хишиг, КриптоҮндэстэн, Дижитал Эксчэнж Монголиа (trade.mn), ЭмИСи Партнерс (ardshop.mn) зэрэг компани багтаж байна. Ард Апп, Ард Дижитал Банкинг, ГөүПэй, АрдКойн нь Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технологи дээр суурилсан цахим бүтээгдэхүүн юм

Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй манай хөрөнгө оруулалттай компаниуд:

  • MSE: AARD (03260) Ард Санхүүгийн Нэгдэл ХК (хуучнаар Жинст-Увс ХК/Хөрөнгө Оруулагч Үндэстэн)
  • MSE: AIC (05480) Ард Даатгал ХК
  • MSE: ADB (05509) Ард Кредит ББСБ ХК
  • MSE: MNP (05412) Монгол Шуудан ХК

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Ерөнхий Сайд Амарын гудамж, Ард Холдингсын байр, 2 давхар. w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх
Сэнтрал Тауэр салбар: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Сүхбаатарын талбай 2. w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбоо барих утас: 7707 8080, 7707 8181, 7707 8282
И-мэйл хаяг : info@ardholdings.com
Вэб сайт: www.ardholdings.com