by

АРД САНХҮҮГИЙН НЭГДЛИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД! БИД ӨНГӨРСӨН 7 ХОНОГИЙН ХУГАЦААНД 4 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АШГИЙГ ХАМТДАА ХИЙЛЭЭ! ТАНД БАЯР ХҮРГЭЕ! 2018-10-04

Пресс РилизУлаанбаатар хот

Сайн байна уу? Сайхан намаржиж байна уу, Та? Бидний хэсэг нөхөд сэтгэл санаа нэгдэж, зориг шулуудан банк санхүүгийн салбарыг тэр чигээр нь ард түмэндээ нээлттэй болгож, жирийн Монгол хүн эзэн суух боломжийг олгоё гэдэг санааг дэвшүүлж, хичээж ажиллаад багагүй хугацаа өнгөрлөө. Хөрөнгө Оруулагч Үндэстэн гэх анхны санаачлага өнөөдөр хөдөлгөөн болж өргөжсөн гэж хэлж болох байх. Бид 3,500-уулаа болжээ. Бидний тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна.

Зорилгынхоо зүг дахин нэг алхсаны илрэл бол энэ долоо хоногт хоёрдогч арилжаагаа эхэлсэн Ард Даатгал компанийн IPO мөн. 1994 онд Ц.Тогтохбаяргуайн байгуулсан анхны хувийн даатгалын компани анхны олон нийтийн даатгалын компани болж, хамгийн олон хувьцаа эзэмшигчтэй боллоо. Тиймээ, бидэнтэй 1,368 хүн нэгдэж орж ирлээ. Энэ компани нь анхны гадны хөрөнгө оруулалтыг даатгалын салбарт оруулж ирж байсан, даатгалын компаниудын нэгдлийг хийж байсан гээд олон юмны анхдагч мөн. Өнөөдөр та бид анхдагч олон нийтийн даатгалын компанийн эзэд боллоо. Баяр хүргэе, та бүхэндээ!

Өчигдрийн буюу 3 дахь өдрийн Монголын Хөрөнгийн Биржийн арилжаагаар AIC хамгийн идэвхтэй арилжигдсан үнэт цаасны нэгэнд орж хамгийн дээддээ 820 төгрөгөөр зарагдлаа. Ингэснээр нэг долоо хоногийн дотор мөнгөө 17.1 хувиар өсгөсөн байна. Хаалтын ханш ч өсч AIC өчигдөр 786.81 төгрөгт хүрэв. Гэхдээ энэ бол зөвхөн эхлэл. Ард Даатгалын үнэлгээг BDO аудит хийсэн бөгөөд зохицуулагч болон олон нийтэд танилцуулсан проспектус дээр нэгж хувьцааны үнийг 2017 оны эцсийн байдлаар 1,164 төгрөгөөр тогтоосон байгааг та анзаарсан байх учиртай. Бидэнд явах орон зай байгааг тэндээс харж болно. Компани ч өдрөөс өдөрт чангарч байгаа.

Арилжааны эхний гурван өдөр манай салбарууд хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Би ч та бүгдийн хамт хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаанд чадлаараа идэвхтэй оролцож, суралцаж ажиллалаа. Дэмжсэн олондоо баярлалаа. Өнөөдөр маргааш ч бид ингэж ажиллаад, хагас сайнд хөрөнгийн зах зээлийн талаар та бүгддээ ээлжит сургалтаа хийхээр зэхэж ажиллаж байна. Мөнгө унтах ёсгүй шүү! Хөрөнгөө унтуулж болохгүй шүү!

Бид олон түмнээ хөрөнгө оруулагч болохыг анх уриалсан. Хөрөнгө Оруулагч Үндэстэн ХК-йг Жинст Увстай нэгтгэж чадсан. Бид хувьчлалыг нээлттэй явуулдаг болгосон. Бид Монгол Шууданг хувьчилж чадсан. Бид өнөөдөр хөрөнгийн зах зээлийг ард иргэддээ ойртуулж өгөх үйл явцад хамтдаа гар бие оролцон ажиллаж байна. Бид хамтдаа чадаж байгаа. Энэ бол зөвхөн эхлэл. Ард Кредит IPO хийх өргөдөл бичиг баримтаа бүрдүүлж Монголын Хөрөнгийн Биржид өгсөн бол дараачийн долоо хоногт Ард Санхүүгийн Нэгдэл JIV (Жинст Увс ХК)-тэй нэгдэх байдлаар олон нийтийн биржид бүртгэлтэй компани болох хүсэлтээ мөн өргөн барих болноо. Бид сайн ажиллаж байгаа. Бид Хөрөнгө Оруулагч Үндэстнийг бүтээж байна.

Бидний итгэл хязгааргүй. Бидний сэтгэл дундрахгүй. Бид зорилгодоо хүрнэ. Та бүгд ч уухайлан түрээрэй!

Хүчтэй. Хамтдаа!

Гүнээ хүндэтгэн мэхийсэн,

Хутагт овогт Чулууны Ганхуяг, Гүйцэтгэх Захирал, Ард Санхүүгийн Нэгдэл

#ХүчтэйХамтдаа #БоломжоосБитгийХоцор #MoneyNeverSleeps #БиАмжлаа #ArdHoldings #ArdInsurance #ArdSecurities #ХөрөнгөОруулагчҮндэстэн

Ард Холдингс нь санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ард Холдингсын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ГөүПей, Номын Хишиг, КриптоҮндэстэн, Дижитал Эксчэнж Монголиа (trade.mn), “МЕС” корпораци (mmarket.mn) зэрэг компани багтаж байна. Хөрөнгө Оруулагч Үндэстэн нь Жинст Увс ХК-тай нэгдсэнээр Монголын Хөрөнгийн Бирж дээр бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани болсон бөгөөд Ард Холдингсын өмчлөлд бүртгүүлсэн маркетингийн брэнд юм. Ард Апп, Гөү Пэй нар Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технологи дээр суурилсан цахим бүтээгдэхүүнүүд юм.

Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй манай хөрөнгө оруулалттай компаниуд:
-AIC (02002) Ард Даатгал ХК
-MNP (05412) Монгол Шуудан ХК
-JIV (03262 ) Жинст Увс (Хөрөнгө Оруулагч Үндэстэн) ХК

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Ард Холдингсийн байр, 2 давхар w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх

Шангри-Ла дахь салбарын хаяг: Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Олимпын гудамж, 19A-C, Шангри-Ла Худалдааны Төв, 1 давхар w3w: хөтөч.лугших.бүтээлчид

Сэнтрал Тауэр дахь салбарын хаяг: Сүхбаатар дүүрэг 8, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай 2, Сэнтрал Тауэр, 1 давхар w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх

Холбоо барих утас: 7707-8080, 77078181, 77078282

И-мэйл хаяг: info@ardholdings.com

Вэб сайт: www.ardholdings.com


Хүчтэй.Хамтдаа