Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурал 7 сарын 18-ны өдөр амжилттай хуралдаж, цаг үеийн болон тулгамдсан асуудлуудаар шийдвэр гаргалаа. Жинст Увс ХК болон Ард Санхүүгийн Нэгдэл ХК нэгдсэнтэй холбогдуулан ТУЗ-ийн шинэ бүтцийг 11 хүний бүрэлдэхүүнтэй байхаар тогтож, шинээр Баобаб Группын Гүйцэтгэх захирал Арнауд Вентураг хараат бус гишүүнээр нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн байна. Үүнтэй холбоотойгоор 2019 оны 9 сард хувьцаа эзэмшигчдийн эчнээ санал хураалт зарлан шинэ ТУЗ-ийн гишүүдээ батлахаар тогтлоо.
Мөн 2019 оны санхүүгийн тайланд хөндлөнгийн аудит хийлгэхээр Аудитын хороо Далайван аудитын компанийг санал дэвшүүлж, ТУЗ баталлаа. Ард Санхүүгийн Нэгдэл нь олон улсын зах зээлд гарч, үйл ажиллагаагаа өргөжүүлэх, хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөөтэй уялдуулан 2020 оноос аудитын үйлчилгээг олон улсын аудитын компаниар хийлгэхийг санал болгож шийдвэрлэлээ.
Ард Холдингс нь санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ард Холдингсын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ГөүПэй, Номын Хишиг, КриптоҮндэстэн, Дижитал Эксченж Монголиа (trade.mn), ЭмИСи Партнерз (ardshop.mn) зэрэг компани багтаж байна. Ард Апп, Ард Дижитал Банкинг, ГөүПэй, АрдКойн нь Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технологи дээр суурилсан цахим бүтээгдэхүүн юм.
Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй манай хөрөнгө оруулалттай компаниуд:- MSE:MNP (05412) Монгол Шуудан ХК
- MSE:AIC (05480) Ард Даатгал ХК
- MSE:ADB (05509) Ард Кредит ББСБ ХК
- MSE:JIV (03262) Жинст-Увс ХК (Хөрөнгө Оруулагч Үндэстэн)
Дэлгэрэнгүй мэдээллийг:
Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Ард Холдингсын байр, 2 давхар. w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөхСэнтрал Тауэр салбар: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Сүхбаатарын талбай-2. w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбоо барих утас: 7707 8080, 7707 8181, 7707 8282
И-мэйл хаяг: info@ardholdings.com
Вэб сайт: www.ardholdings.com