by

АРД КРЕДИТ IPO ХИЙНЭ. 2019-02-02

Санхүүгийн Зохицуулах Хорооны 2019 оны 1 сарын 9-ний өдрийн ээлжит хуралдаанаар Ард Кредит ББСБ-д Монголын Хөрөнгийн Бирж дээр IPO хийх, нээлттэй хувьцаат компани болох зөвшөөрлийг олголоо.

Ард Кредит ББСБ нь санхүүгийн салбарт дэвшилтэт технологийг нэвтрүүлэн зах зээлд манлайлан ажиллах зорилготойгоор анх 2011 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 2013 онд Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн хөрөнгө оруулалттай компани болсон юм. Сайн засаглал, ил тод байдлыг дээдэлсэн, Монгол хүн бүр өөрийн үйлчлүүлдэг байгууллагынхаа хувьцааг эзэмшиж, ашиг шимээс нь хүртэх боломжийг бий болгох зорилгыг дэвшүүлэн ажилласны үр дүнд олон нийтийн эзэмшлийн Финтек компани болох ажил ийнхүү эхэлж байна.

Ард Кредит ББСБ-ын Гүйцэтгэх захирал Ч.Ганзориг энэ талаар “Юуны өмнө бидний хүсэлтийг хүлээн авч, манай компанийн хэтийн зорилгыг дэмжсэн Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголын Хөрөнгийн Биржийн удирдлагад хувьцаа эзэмшигчид хамт олныхоо нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Өнгөрсөн сард Ард Апп бэлэн болсноор санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлэх Финтек банк болох зорилго биеллээ олсон бол ийнхүү олон нийтийн эзэмшлийн компани болоход нэг алхам үлдлээ. Санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлэх олон нийтийн эзэмшлийн Финтек банк болох зорилгодоо бид нэг алхам дөхөж ирлээ. Манай компани Монголын хөрөнгийн болоод санхүүгийн зах зээлийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Хувьцааны анхдагч зах зээлийн захиалгыг 2 сарын 18-аас 3 сарыг 1-ний хооронд авах бөгөөд нийт хувьцааныхаа 25 хувь буюу 70,000,000 ширхэг хувьцааг нийтэд санал болгон 4.90-5.425 тэрбум төгрөгийн хөрөнгийг татан төвлөрүүлэх юм. Үүнээс анхдагч зах зээлд санал болгон арилжаалах хувьцааны 50 хувь буюу 35,000,000 ширхгийг тогтоосон үнийн аргаар нэг бүрийг 70 төгрөгөөр стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдэх 50 хувь буюу 35,000,000 ширхгийг захиалгын бүртгэлийн аргаар нэг бүрийг 70-85 төгрөгөөр олон нийтэд санал болгоно. Ийнхүү олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгийг зээлийн үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зарцуулах бөгөөд цаашдаа Ард Аппаар дамжуулан санхүүгийн цогц үйлчилгээг харилцагчиддаа хүргэнэ.

Тус IPO-ны андеррайтэраар Ард Капитал ҮЦК, туслах андеррайтэраар Ард Секюритиз ҮЦК, хуулийн зөвлөхөөр өмгөөллийн ИЭлСи ХХН, үнэлгээний байгууллагаар БДО Аудит ХХК, аудитын байгууллагаар Далайван Аудит ХХК тус тус ажилласан юм.

Ард Холдингс нь санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ард Холдингсын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ГөүПэй, Номын Хишиг, КриптоҮндэстэн, Дижитал Эксчэнж Монголиа (trade.mn), ЭмИСи Партнерз (ardshop.mn) зэрэг компани багтаж байна. Хөрөнгө Оруулагч Үндэстэн нь Жинст Увс ХК-тай нэгдсэнээр Монголын Хөрөнгийн Бирж дээр бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани болсон бөгөөд Ард Холдингсын өмчлөлд бүртгүүлсэн маркетингийн брэнд юм. Ард Апп, Ард Дижитал Банкинг, ГөүПэй, АрдКойн нь Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технологи дээр суурилсан цахим бүтээгдэхүүн юм.

Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй манай хөрөнгө оруулалттай компаниуд:
MSE:MNP (05412) Монгол Шуудан ХК
MSE:AIC (05480) Ард Даатгал ХК
MSE:JIV (03262) Жинст-Увс ХК (Хөрөнгө Оруулагч Үндэстэн)

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй доорх хаягаар холбоо барина уу.

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Ард Холдингсын байр, 2 давхар. w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх
Шангри-Ла салбар: Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Олимпын гудамж. w3w: хөтөч.лугших.бүтээлчид
Сэнтрал Тауэр салбар: Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Сүхбаатарын талбай-2. w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбоо барих утас: 7700-3322, 7707-8080
И-мэйл хаяг: info@ardcredit.com
Вэб сайт: www.ardcredit.com

Үндсэн андеррайтер: Ард Капитал ҮЦК ХХК
Хаяг: СБД 8-р хороо, Сити центр, 1003 тоот
Холбоо барих утас: 7731-0262, 8811-6377
И-мэйл хаяг: info@ardcapital.mn
Вэб сайт: www.ardcapital.mn

Хүчтэй. Хамтдаа.