by

АРД КРЕДИТ ББСБ ХК НЭЭЛТТЭЙ БОНД ГАРГАЛАА 2024-08-15

Ard web banner  

Ард Кредит ББСБ ХК нь Санхүүгийн Зохицуулах Хорооны 2024 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн хуралдаанаар 13.5 тэрбум төгрөгийн НЭЭЛТТЭЙ БОНД гаргах зөвшөөрлөө авсан билээ.

Нээлттэй бонд нь Улаанбаатар Үнэт Цаасны Бирж-ээр арилжаалагдаж буй анхны нээлттэй бонд болж буй бөгөөд бондын андеррайтераар Apex Capital - Better Investing ажиллаж байна.

Ард Кредит ББСБ ХК нь 8.9 тэрбум төгрөгийн нэмэлт хувьцаа гарган 2024 оны хөрөнгийн зах зээлийн салхийг хагалсан билээ.

Бондын нөхцөл:

Нэрлэсэн үнэ: ₮100,000

Бондын өгөөж: 18.5% (жилийн)

Бондын хугацаа: 18 сар

Өгөөж олгох давтамж: Улирал тутам

Орлогын албан татвар: 5%

Нийт татан төвлөрүүлэх дүн: ₮13.5 тэрбум

Дэлгэрэнгүй мэдээллийгwww.ardbond.mn