by

АРД ДААТГАЛ ХК-ИЙН ТУЗ-ИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО. 2019-10-29

Ард Даатгал ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ээлжит хурал 2019 оны 10-р сарын 16-ны өдөр Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн байранд 77.78 хувийн ирцтэйгээр амжилттай болж өндөрлөлөө. Тус хурлаас ТУЗ-ийн дэргэдэх хороодыг шинэчлэн байгуулж, хороодын дарга нарыг сонгосон бөгөөд Аудитын хорооны даргаар ТУЗ-ийн хараат бус гишүүн З.Ариун, Эрсдэл, хөрөнгө оруулалтын хорооны даргаар ердийн гишүүн Б.Золбоо, Засаглал, нэр дэвшүүлэх, цалин урамшууллын хорооны даргаар ердийн гишүүн Ч.Ганзориг нар тус тус сонгогдлоо.

Хурлаар компанийн III улирлын санхүү болон үйл ажиллагааны тайланг дэлгэрэнгүй хэлэлцэж, эрсдэлийн ORSA (own risk and solvency assessment) журмын төсөлтэй танилцан, ТУЗ-ийн гишүүд төсөлд оруулах саналаа хүргүүлэхээр тогтов. Мөн ТУЗ нь хурал болгоноор шүүхэд хариуцагч болон нэхэмжлэгчээр оролцож буй хэргүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл сонсож, үүнтэй холбоотой мэдээллийг олон нийтэд ил тод, нээлттэйгээр хүргэн ажиллаж байна.

Ард Даатгал ХК-ийн ТУЗ-ийн дараагийн хурал 2019 оны 11 дүгээр сарын сүүлээр хуралдахаар товоо тогтсон бөгөөд тус хурлаар 2020 оны төсөв төлөвлөгөөг хэлэлцэж батлах юм.

Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй манай хөрөнгө оруулалттай компаниуд:

  • MSE:MNP (05412) Монгол Шуудан ХК
  • MSE:AIC (05480) Ард Даатгал ХК
  • MSE:ADB (05509) Ард Кредит ББСБ ХК
  • MSE:JIV (03262) Жинст-Увс ХК (Хөрөнгө Оруулагч Үндэстэн)

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Ард Холдингсын байр, 2 давхар. w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх
Сэнтрал Тауэр салбар: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Сүхбаатарын талбай-2. w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбоо барих утас: 7707 8080, 7707 8181, 7707 8282
И-мэйл хаяг: info@ardholdings.com
Вэб сайт: www.ardholdings.com