АНУ, БНХАУ-ЫН УДИРДАГЧИД БНАСАУ-ЫН ЭСРЭГ АВАХ ХҮЧИН ЧАРМАЙЛТАА НЭМЭГДҮҮЛЭХЭД САНАЛ НЭГДЖЭЭ 2017-09-17
АНУ, БНХАУ-ын удирдагчид даваа гарагт Солонгосын хойгийн асуудлыг хэлэлцэж, БНАСАУ-ын эсрэг авах хүчин чармайлтаа нэмэгдүүлэх дээр санал нэгдсэн гэдгийг Цагаан ордноос мэдэгдлээ. Харин Пхеньяны талаас "Олон улс хоригоо чангатгах тусам цөмийн хөтөлбөрөө эрчимжүүлнэ" гэдгээ анхааруулаад байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын Аюулгүйн зөвлөл жилийн гурван тэрбум ам.доллараар хэмжигддэг БНАСАУ-ын экспортын орлогын гуравны нэгийг танахуйц хэмжээний хориг арга хэмжээ авсан бөгөөд үүнээс дөрөв хоногийн дараа Пхеньян дахин пуужингийн туршилт хийжээ.
http://www.bloombergtv.mn